М-Си-Эс Группийн 2025 оны и-спортын тэмцээний шилдгүүд тодорлоо
Буцах

  2025.09.23
...

М-Си-Эс Группийн тав дахь удаагийн и-спортын аварга шалгаруулах тэмцээнийг CS2, Dota2, MLBB төрлүүдээр дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 29 компанийн 57 баг, нийт 285 тамирчин өрсөлдөж, уламжлалт ёсоор төрөл тус бүрээс эхний дөрвөн байр болон шилдэг тоглогчийг шалгаруулсан юм. Энэ жил анх удаа дэлхий даяар өндөр эрэлттэй байгаа “Mobile Legends: Bang Bang” төрлийг нэмсэн бөгөөд тэмцээнд “Double Elimination” тоглолтын форматыг хэрэгжүүлснээр хасагдах шатны багуудад хоёр дахь боломжийг олгосон нь онцлог боллоо.

Тэмцээний MLBB төрөлд алтан медалийг М банк, мөнгөн медалийг Юнител Групп, хүрэл медалийг ЭББ, тусгай байрын эзнээр М-Си-Эс Кока-Кола компанийн баг шалгарсан бол тус тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор М банкны тамирчин Б.Доржпүрэв тодорлоо.

Харин тэмцээний Dota2 төрөлд алтан медалийг Юнител Групп, мөнгөн медалийг М-Си-Эс Техноложис, хүрэл медалийг Ашид Капитал ББСБ, тусгай байранд М банк тодорч, тус төрлийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор Юнител Группийн тамирчин Д.Билгүүн шалгарлаа.

Түүнчлэн тэмцээний хамгийн олон баг оролцож, хамгийн ширүүн тоглолтуудыг өрнүүлсэн CS2 төрөлд М-Си-Эс Проперти, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Техноложис компаниуд шилдгээр шалгарч, “Үнэ цэнтэй тоглогч”-оор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Г.Ариунсанаа тодорсон юм.