Бидний түүх
1993 оны 4 дүгээр сарын 16-нд санаа нийлсэн дөрвөн залуу зөвлөх үйлчилгээ эрхлэх компани үүсгэн байгуулжээ. Компаниа М-Си-Эс буюу Mongolian Consulting Service гэсэн англи үгийн товчлолоор нэрлэв.
1993
1992 онд Швейцарийн Цюрих хотод Электроватт компанид ажиллаж байсан үед М-Си-Эс компанийг үүсгэн байгуулах санаа анх төржээ.
1993
Компани байгуулагдсан эхний дөрвөн жилд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Данийн олон улсын хөгжлийн байгууллага (ДАНИДА), НҮБ, Европын хамтын нийгэмлэг, Хөдөө аж ажуйн хөгжлийн олон улсын фонд зэрэг нэр хүндтэй байгууллагуудын санхүүжүүлсэн эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын судалгааны 20 орчим төслийг амжилттай гүйцэтгэжээ.
1994
Азийн хөгжлийн банкны “Түлш эрчим хүчний салбарын байгууллагуудын үнэ тарифын судалгаа”, Азийн хөгжлийн банк ба Worley International компанийн “Монгол Улсын Эрчим хүчний мастер төлөвлөгөө боловсруулах”, Азийн хөгжлийн банк ба Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг (SIDA)-ийн “Дулааны III цахилгаан станцын шинэчлэл” зэрэг төсөлд туслан гүйцэтгэгч, хамтран гүйцэтгэгчээр ажиллажээ.
Манай Группийн хувьд бизнесийн зөвлөгөө өгөгч компаниас импортлогч болж өргөжсөнөөр хөгжлийнхөө хоёр дахь шатыг эхлүүлсэн юм.
1997
Тавилга, компьютерийн худалдаа, үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаагаа өргөтгөв. Хэвлэлийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хэвлэлийн Интерпресс компанийг үүсгэн байгууллаа.
1998
1996 оны 9 дүгээр сард “Компьютерийн төв”-ийг нээсэн нь М-Си-Эс Электроникс компани үүсгэн байгуулагдах эхлэл болжээ. Байгуулагдсан жилдээ л алдарт Packard Bell (NEC) компанийн албан ёсны дистрибьютер болов.
1998
Хувийн компаниуд олноор байгуулагдсанаас үүдэн орчин үеийн албан өрөөний тавилга эрэлт ихтэй болж байсан тул тавилгын худалдааны Анун компанийг байгуулжээ.
1998 онд Спирт Бал Бурам үйлдвэрийн хувьчлалд оролцон шалгарч, хөрөнгө оруулснаар хөгжлийнхөө гурав дахь шат буюу үйлдвэрлэл, технологийн салбарт хөл тавьсан юм. Ийнхүү өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэх, түгээн борлуулах илүү цар хүрээтэй салбарт ажиллаж эхэлжээ.
1998
Спирт Бал Бурам үйлдвэрийг хувьчилж авсан эхний жилүүдэд спиртийн үйлдвэрийн жигд ажиллагааг хангах, чанарыг дээшлүүлэхэд голлон анхаарч, үйлдвэрийн хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлсэн байна. Улсад жилдээ 1.5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлдөг байсан бол 2008 он гэхэд 31.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өссөн байдаг.
1999
Дэлхийд алдартай Проктер энд Гэмблийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод нийлүүлэх Анунгоо компанийг байгуулснаар өргөн хэрэглээний барааны зах зээлд анхлан орсон юм. Анунгоо компани өнөөдөр Проктер энд Гэмбол, Нэстлэ зэрэг олон улсын компаниудын дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн 60 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.
1999
Барилга угсралтын М-Си-Эс Констракшн компанийг байгуулснаар М-Си-Эс Проперти компанийн үндэс суурь тавигджээ.
2001
Кока-Кола компаниас Монгол дахь онцгой эрхт үйлдвэрлэгчээр М-Си-Эс Группийг сонгон шалгаруулснаар 2002 оноос дэлхийн брэнд ундааг эх орондоо үйлдвэрлэж эхлэн, дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Колагийн гэр бүлийн албан ёсны гишүүн болжээ. М-Си-Эс Группийн хувьд Кока-Кола брэндийг Монголд үйлдвэрлэж, борлуулах нь үндэстэн дамнасан аварга корпорациас технологи, менежмент, маркетингаас эхлээд байгууллагын соёл гэх мэт олон чухал зүйлд суралцах боломж бүрдсэн юм.
2001
Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон тул 2001 онд ерөнхий удирдлагын систем бий болгож М-Си-Эс Холдинг компанийг байгуулжээ.
2005
Монгол ноолуур, тэмээний ноос компанийг худалдаж аван, дэд бүтэц, менежментийг цогцоор нь шинэчлэн нэрийг нь Гоёо компани болгон өөрчлөв. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг сайжруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж эхэлсэн юм.
2006
Сингапурын Азиа Пасифик Брюэриз компанитай хамтран шар айргийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх М-Си-Эс Азиа Пасифик Брюэри компанийг байгуулжээ. Улмаар 2007 онд үндэсний брэнд Сэнгүр шар айргийг хэрэглэгчдийн хүртээл болгож, Тайгер шар айргийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар импортыг орлуулах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмсэн юм.
2006
Үүрэн холбооны Юнител компани байгуулагдлаа. Юнител өдгөө Монгол Улсын нийт нутаг дэвсгэр, суурин газруудын 100 хувийг хамран үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 2011 онд Юнивишн компанийг байгуулж гурвалсан үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэв.
М-Си-Эс Групп 2008 оноос томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ажлууд байсан юм. Мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэр, уул уурхай, дэд бүтцийн салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд нь монгол хүн эх орондоо сайн ажиллаж, сайхан амьдрах таатай орчныг бүрдүүлж байна.
2009
Улаанбаатар хотын төв хэсэгт сүндэрлэсэн Сэнтрал Тауэр ашиглалтад орж, орчин үеийн оффис, үйлчилгээний цогцолбор үүдээ нээлээ. Энэхүү байгууламжийн өмнө усан оргилуур бүхий цэцэрлэгт амарч зугаалах, сууж ярилцах таатай орчныг бүрдүүлснээрээ иргэдийн таашаалд онцгой нийцсэн юм.
2009
Ухаа худагийн аж үйлдвэрийн цогцолборын суурь тавигдаж, бүтээн байгуулалт өрнөж эхэллээ. Үүнээс хойш ердөө 2-3 жилийн хугацаанд нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, ус хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн юм.
2009
Скай Резорт амралт, аялал жуулчлалын цогцолборыг байгуулж, олон улсын стандартын уулын цанын баазыг ашиглалтад орууллаа. 2013 онд олон улсын стандартын гольфын талбайг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа өргөтгөсөн бөгөөд жилийн дөрвөн улирлын турш үйлчилгээ үзүүлж байна.
2010
2010 оны аравдугаар сарын 13-ны өдөр Энержи Ресурс компани Хонгконгийн хөрөнгийн биржид “Mongolian Mining Corporation” нэрээр бүртгүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан юм. Ийнхүү Монголын үндэсний компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавив.
2011
Монгол инженерүүд анх удаа бие даан 18 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг хоёр жилийн дотор барьж ашиглалтад орууллаа. Говийн нөхцөлд тохирсон ус хэрэглэдэггүй, хуурай хөргөлтийн системтэй энэхүү бүтээн байгуулалтад дотоодын 80 гаруй компанийн 1500 гаруй инженер техникийн ажилтны ур ухаан шингэсэн юм.
2013
Мандалговь – Тавантолгой – Оюутолгойг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулав. Энэхүү бүтээн байгуулалт нь уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордыг Төвийн эрчим хүчний системтэй холбож, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сум болон Даланзадгад хот найдвартай цахилгаантай болсон төдийгүй БНХАУ-аас импортоор авах цахилгааны хэмжээг бууруулсан томоохон ач холбогдолтой юм.
2014
Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн оношилгоо, эмчилгээ бүхий Интермед эмнэлэг үүдээ нээлээ. Иргэд гадаадад өндөр үнээр оношилгоо, эмчилгээ хийлгэж, эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хүндрэлд ордог асуудлыг бууруулахаар Интермед эмнэлгийг байгуулсан юм. 2016 онд Интермед эмнэлэг олон улсын JCI байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгалтыг давж “Алтан тамга”-ын эзэн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг болсон юм.
2015
Дэлхийн олон оронд салбартай таван одтой зочид буудлын сүлжээ бүхий “Shangri-La Hotel and Resort” Улаанбаатар хотод үүд хаалгаа нээлээ. Тансаг зэрэглэлийн орон сууц, оффис, үзвэр үйлчилгээ, спорт, худалдааны цогцолбор бүхий цогц байгууламжийн дараагийн ээлж болох Шангри-Ла төв нь 2016 онд ашиглалтад оржээ.
2016
М-Си-Эс Проперти компани Ази, Европын 11 дэх дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох дэлхийн 52 орны төр, засгийн тэргүүн, хүндэт зочдын байрлах “АСЕМ Вилла” хотхон, төрийн тэргүүнүүдийн хуралдсан “Их гэр” төслийг нэг жилийн дотор бүрэн хэрэгжүүллээ.
2016
Юнител Групп Монгол орон даяар 4G LTE сүлжээг анхлан нэвтрүүлж, өндөр хурдны, хөдөлгөөнт интернэт сүлжээг 21 аймаг, 330 суманд хүргэлээ.
2017
М-Си-Эс Интернэйшнл компани сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж 2016-2018 онд тус бүр нь 50 MВт-ын хүчин чадалтай Цэций салхин цахилгаан станц, Сайншандын Салхин парк төсөл, тус бүр нь 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” болон “Хөшигт” нарны цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүллээ.
2018
М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл компани хамтран Гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн сүүлийн хоёр чухал барилга байгууламж болох Гүний уурхайн засварын төв, Шатахуун дамжуулах системийн барилга байгууламжийг дуусгаж, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын комиссын шийдвэрээр байнгын ажиллагаанд хүлээлгэн өглөө.
2019
М-Си-Эс Проперти компани орчин үеийн боловсролын чиг хандлагад бүрэн нийцсэн тоног төхөөрөмж, анги танхимын шийдэл бүхий сургалтын орчинг бүрдүүлсэн Орчлон STEAM ахлах сургуулийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өглөө.
Үйл ажиллагааны голлох чиглэлүүд буюу томоохон хөрөнгө оруулалт, хүн хүч шаардсан тодорхой салбарууддаа төвлөрөх нь компанийн хөгжлийн бодлого, олон улсын түвшинд хүрэх алсын зорилго байсан юм. Группийн цаашдын стратегийн хувьд голлох чиглэлийн бус охин компаниудыг олон жил амжилттай удирдсан удирдлагад нь, зарим тохиолдолд салбарын тэргүүлэгч компаниудад худалджээ. Үүнд, Интерпресс, Медимпекс, Анун, Грандхаан айриш паб, М-Си-Эс Электроникс, Грийн Катеринг, Спирт Бал Бурам, Зүүнхараа Трейд, М-Си-Эс Эй-Пи-Би, Гоёо, Гламур компаниудыг худалдсан байна.