Манай ажилтнууд

Бид 10 мянгуулаа. Манай ажилтнууд бүгд компаниа гэсэн сэтгэл, хүндлэлтэй, ажилдаа, ажиллах орчиндоо, хамт олондоо сэтгэл хангалуун байх нь бидний хүрч чадах хамгийн том амжилт, бүтээж болох хамгийн их үнэ цэн юм.

Бид өнөөг хүртэл хийж бүтээснээрээ гайхуулалгүй ирээдүйд илүү ихийг хийж бүтээх юм сан, хамтдаа эх орноо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын зэрэгт хүртэл хөгжүүлэх юм сан гэдэг том хүсэл мөрөөдөлтэй ажилладаг. Энэ хүсэл маань биднийг хурцалж, хамтдаа тасралтгүй сурч хөгжин илүү чадварлаг баг хамт олон болоход тусалдаг

С.Мөнхбаатар (М-Си-Эс Интернэйшнл ХХК)

Компани намайг үнэ цэнтэй болгодог. Харин би компанидаа үнэ цэн нэмэхийг хичээдэг.

Б.Зоригт (М-Си-Эс Эстэйтс ХХК)

М-Си-Эс Группийн ажилтнаа сургаж хөгжүүлдэг соёл Анунгоо, Проктер энд Гэмблээс эхлэлтэй. Компанидаа өдөр бүр баяр жаргалтайгаар ирж, сэтгэл ханамжтай ажилладаг нь Анунгоочууд бидний хамгийн том давуу тал юм.

С.Сувдантүлхүүр (Анунгоо ХХК)

М-Си-Эс групп 10,000 орчим ажилтандаа нийгэмдээ баялаг бүтээлцэх боломжийг олгохоос гадна нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд ч татан оролцуулж чаддаг. Түүнчлэн өсөн дэвжих, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ ур чадвараараа өрсөлдөж, карьераа ахиулах боломжийг өөрсдийнх нь гарт бүрэн атгуулдаг.

У.Уранбилэг (М-Си-Эс Кока-Кола ХХК)

Таны хүүхэд ажлын тань талаар хэр зэрэг мэддэг вэ?





Нээлттэй ажлын байр

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл онлайн анкетаа careers.mcs.mn хаягт хандан илгээнэ үү.

Дэлгэрэнгүй