Оюутан дадлагажуулах хөтөлбөр
Уг хөтөлбөр нь оюутан залуусын ажлын гарааг зөв, системтэй бэлтгэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх болон байгууллагын соёлд суралцах олон боломжийг олгох зорилготой бөгөөд хоёр төрлийн хөтөлбөр хэрэгждэг. Үүнд:
1. Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийхийг хүсвэл дадлага хийх компанийнхаа хүний нөөцийн албанд хандан өөрийн CV, дүнгийн хуулбар, дадлагын удирдамжийг илгээнэ. Хүний нөөцийн ажилтан холбогдох журмын дагуу шалгалт авах, ярилцлага хийх ажлуудыг зохион байгуулан дадлагын оюутныг шалгаруулна.
2. Цалинтай дадлагажих хөтөлбөр буюу MCS Internship нь жил бүрийн 2-3 дугаар сард М-Си-Эс группийн албан ёсны сошиал сувгаар болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, их дээд сургуулиудын сургалтын албаар дамжуулан зарлагдаж 4-7 дугаар сарын хооронд гурван сарын турш үргэлжилдэг. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд:
- Хамт олон, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх
- Өөрийн сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага туршлагатай ажилтныг дагалдах
- М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдах
- Зочин менторуудтай уулзаж зөвлөгөө авах
- Танилын хүрээгээ тэлэх зэрэг сонирхолтой туршлагыг хуримтлуулангаа бүтэн болон хагас цагаар цалинтай ажилладах түүнчлэн тус ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй байдаг.