Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуулт, хариулт
Группийн компаниудад нээлттэй зарлагдсан ажлын байрны мэдээлэлтэй та энэ холбоосоор орж танилцах боломжтой. Хэрэв таны сонирхож буй ажлын байр зарлагдаагүй бол та CV-гээ hrmanager@mcs.mn хаяг руу илгээж болно.

Мөн та цаашид өөрийн сонирхож буй чиглэлээр М-Си-Эс Группт зарлагдаж буй ажлын байруудын зарыг и-мэйл хаягаараа хүлээн авахыг хүсвэл системд бүртгүүлэн “Миний сонирхол” хэсэгт тохиргоо хийнэ үү.

Болно. Бид ажлын байрны тавигдах шаардлагад АШЧТ-ийн үр дүнгээс гадна мэргэжлийн ур чадвар, тусгай шаардлагуудыг мөн харгалзаж үздэг. Группийн компаниудад зарлагдсан АШЧТ өгөхийг шаарддаггүй ажлын байруудад та анкетаа дахин ирүүлэх боломжтой.
Бид оюутан дадлагажуулах зарыг Нээлттэй ажлын байр хэсэгт зарладаг. Та зарын дагуу анкетаа ирүүлэх боломжтой. Оюутан дадлагажуулах хөтөлбөрийн талаарх мэдээллийг энэ холбоосоор орж харна уу.
Дахин илгээх боломжтой. Та анкетаа илгээхдээ тухайн зарлагдсан ажлын байрны гүйцэтгэх үүрэг, тавигдах шалгууртай сайтар танилцан илгээгээрэй.
Та “Асуудал шийдвэрлэх чадварын тест” өгсөн бол таны хариу бүртгэлтэй хаяг болон и-мэйл хаягаар очно.

Та хүний нөөц, нягтлан бодох бүртгэл эсвэл санхүүгийн шинжээчийн мэргэжлийн шалгалт өгсөн бол таны шалгалтын хариуг үндэслэн анкет бөглөсөн компанийн Хүний нөөцийн нэгжээс тантай холбогдон хариуг хэлэх болно.

Хэрэв та группийн аль нэг компанийн нээлттэй ажлын байранд анкет илгээж, сонгон шалгаруулалтад оролцож байгаа бол үе шат тус бүрийн хариуг өөрийн бүртгэлийн “Миний зурвас”, “Миний түүх” хэсгээс харах, мөн бүртгэлтэй и-мэйл хаяг, утасны дугаарт очсон мессеж зэргээс хүлээн авах боломжтой.
“Сонгон шалгаруулалттай холбоотой түгээмэл асуулт хариулт”-ын хэсэгт байгаа мэдээллээс бусад асууж тодруулах зүйл болон санал хүсэлт байвал энд дарна уу.

Мөн өөрийн бүртгэлээр нэвтрэн орсон үед дэлгэцийн баруун доод буланд байрлах судалгааны товч дээр дарж “Сонгон шалгаруулалтын процессийг үнэлэх” судалгааг бөглөн саналаа илэрхийлэх боломжтой.





Нээлттэй ажлын байр

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл онлайн анкетаа careers.mcs.mn хаягт хандан илгээнэ үү.

Дэлгэрэнгүй