Өсвөрийн хөлбөмбөгчдийн “Хүслийн лиг”
Буцах

  2014.08.08

Монголын хөл бөмбөгийн холбоо, М-Си-Эс Кока-Кола компани хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, өсвөр үеийнхэн хүсэн хүлээдэг “Хүслийн лиг” тэмцээний эхний тоглолтууд явагдаж багуудын чансаа түрүүчээсээ танигдаж эхэллээ. Өсвөрийн олон хөлбөмбөгчийг дэмжиж, ур чадварыг нь өсгөн хөгжүүлсэн уг тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтын ногоон талбайд 8-р сарын 04-29-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Тэмцээн 15 болон 17 нас хүртэлх гэсэн хоёр ангилалд явагдаж нийтдээ 13 баг өрсөлдөнө. 2007 оноос эхтэй энэ тэмцээн нь анх “Идэрчүүдийн лиг” нэртэй байсан бол 2011 оноос “Хүслийн лиг” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.