“Өнөр гэр бүл” асрамжийн төвд дэмжлэг үзүүллээ
БуцахАнунгоо компани “Өнөр гэр бүл” асрамжийн төвийн хүүхдүүдэд сэтгэлийн дэмжлэг үзүүлж тоглоомын талбайг нь тохижуулж, хүүхэд бүрт ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн бүхий гарын бэлэг гардуулав. Тус төвд зургаа хүртэлх насны 70 гаруй хүүхэд өсч, хүмүүждэг бөгөөд эдгээр багачууд харьяа цэцэрлэгт нь хамрагддаг. Тиймээс уг цэцэрлэгийн багш, ажилтнуудын ажлын хэрэгцээнд зориулж мөн компьютер, техник хэрэгсэл бэлэглэлээ.
Анунгоо компани нь эх, хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн асуудалд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, уламжлал болгон хэрэгжүүлсээр иржээ. Тухайлбал, 2003 оноос эхлэн Улаанбаатар хотод мэндэлсэн бяцхан үрс болон залуу ээжүүдэд бэлэг гардуулж, гарын авлага, зөвлөгөөг байнга хүргэж ирсэн бөгөөд зөвхөн 2012 онд нийт 26 мянга гаруй эх, хүүхэд хөтөлбөрт хамрагджээ. Түүнчлэн бага, дунд, өсвөр насныханд зориулсан эрүүл мэндийн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.