Үйлдвэрлэлийн усны хэрэглээндээ 3R технологийг нэвтрүүллээ
БуцахМ-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэлийн усны хэрэглээгээ хэмнэх, дахин ашиглах зорилгоор байгальд ээлтэй хөрөнгө оруулалтыг байнга хийж орчин үеийн технологиудыг нэвтрүүлж ирлээ. Тус компани 2010 онд хоногт 800 м3 үйлдвэрлэлийн хаягдал бохир усыг биологийн аргаар цэвэршүүлэх хүчин чадалтай Бохир ус цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан нь бөгөөд уг байгууламжийн цэвэршүүлсэн хаягдал усанд цаашид загас үржүүлэх, бордоо болгон зүлэг ногоо услах, саарал усаар түгээлтийн машинуудыг угаах зэрэгт ашиглах өргөн боломж бий.
Мөн үйлдвэрлэлийн хэсэгт усны хэрэглээг сайжруулах хэмнэлтийн баг ажиллаж 1 литр ундааг үйлдвэрлэхэд зарцуулдаг усны хэрэглээг багасгахад анхаарч байна.
Өнгөрсөн онд бүтээгдэхүүн тээвэрлэх конвейрын системд усны зарцуулалтыг багасгах “Dry Lubricant” технологийг нэвтрүүлсэн бол Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ус хэмнэх, дахин ашиглах, ангилах зориулалттай 3R технологийг нэвтрүүллээ.