Юнивишнийн үйлчилгээ орон нутгийн хэрэглэгчдэд хүрч байна
Буцах

  2015.01.13

Юнивишн компани үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хүргэж байна. Орон нутгаас үйлдвэрлэл хөгжсөн, хүн амын төвлөрөл ихтэй Эрдэнэт хотоос анхлан үйл ажиллагаагаа эхэлсэн бол 2014 оны 12-р сард Дархан хотын хэрэглэгчдэд IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээгээ хүргэжээ.

Түүнчлэн Эрдэнэт, Дархан хотын иргэд “Univision 2.0” системийн эхний хэрэглэгчид болж байгаагаараа онцлог юм. Юнивишн компани өнгөрөгч 2014 онд үйл ажиллагаагаа шинэчилж, “Univision 2.0” системийн нэвтрүүлэлтийг хэрэгжүүлсэн бөгөөд үүний үрээр телевизийн хөтөлбөр дээр мини дэлгэцээр бусад сувгийн нэвтрүүлгүүдийг үзэх, найздаа контент бэлэглэх, санал болгох, нөхөж үзэх үйлчилгээг хэрэглэж байхдаа тэмдэглэгээ хийн дахиж гүйлгэлгүйгээр үзэх зэрэг хэрэглэгчдэд зориулсан олон давуу талыг бий болгожээ. “Univision 2.0” систем 2015 онд Улаанбаатарын хэрэглэгчдэд хүрэх ажээ.