“Энержи Ресурс” ХХК Өмнөговь аймагтай Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Буцах

  2017.06.23

“Энержи Ресурс” ХХК Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, аймаг, орон нутагтай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. “Энержи Ресурс” ХХК нь орон нутагт уул уурхай, нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдэж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр нийгмийн хариуцлагын цогц бодлого хэрэгжүүлж ажиллаж ирсэн билээ. Тус компанийн нийт ажилчдын 65 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид ч орон нутгийн иргэдийг давуу эрхтэйгээр ажиллуулж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, орон нутгийн компаниудын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм. Түүнчлэн гэрээнд, Ажлын байрыг нэмэгдүүлэх, Сурагч оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах замаар боловсролын салбарын ажил үйлчилгээг дэмжих, Эрүүл мэндийн үзлэг оношилгоо, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, говьчуудын эрүүл мэндэд онцгой анхаарах, Уул уурхайн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг эрчимжүүлж, орон нутгийн иргэдийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэн, байгаль орчны салбарт ээлтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг олон чухал заалтуудыг тусгажээ.