Шинэ жилийн хямдралд умбасан шинэ хороолол
Буцах

  2013.12.17

Шинэ жилийн баяр бол гэр бүлийн хамгийн гэгээн дурсамжит баяр юм. Тиймээс гэр бүлийнхнээ баярлуулах чанартай бөгөөд боломжийн үнэтэй бэлгийг бүгд л эрж хайдаг. Нийслэлчүүдийн энэ хүслийг биелүүлэх “New Year Sale” хямдрал “Вива Сити” хороололд зохиогдож байна. Тус  хороололд байрладаг “United Colors of Benetton”, “Adidas”, “Reebok”, “Li Ning”, “Uniqlo”, “H&M”, “Zara” болон “Гоёо”, “Анун”, “Аянчин” зэрэг брэндийн 30 гаруй дэлгүүр 50-70 хүртэлх хувийн хямдралтай худалдаагаа эхлүүлжээ. 2013 оны 12-р сарын 15-31-ний өдөр хүртэл үргэлжлэх энэхүү хямдрал нээгдсэн өдрөөсөө эхлэн худалдан авагчдыг соронздож, “Вива Сити” хороолол хөл хөдөлгөөн ихтэй байна.

“New Year Sale” хямдралтай худалдааг зохион байгуулагчид гэр бүлийн хамгийн эрхэм гишүүн болох хүүхэд багачуудаа ч мартсангүй тэдэнд зориулан өвлийн өвгөн, үлгэрийн баатруудтай “Santa house”, “Disneyland”-ын тоглоомын төв, мөсөн талбайг тохижуулжээ.

“Вива Сити” хорооллын гудамж шинэ жилийн баярын уур амьсгалд умбаж, өнгө өнгийн гэрэл бүхий өвөрмөц гацуур, олон төрлийн мөсөн баримлуудаар чимэг нэмжээ.