Шинэ жилийн бэлгүүд
БуцахШинэ жилийн баярыг угтаж уламжлал ёсоороо “Сентрал Тауэр” барилга үүдэндээ ганган гацуураа заслаа. Энэ жил гацуурын дэргэд ногоон гоёлтой цасан өвгөн морилж Юнителийн “31 өдөр 31 бэлэг” урамшуулалт хөтөлбөрийг авчирсан байна. Мөн М-Си-Эс Кока-Кола компани шинэ жилийн ээлжит бэлгээ задалж “Өдөр бүр 10 хэрэглэгч – ₮100 000” хөтөлбөрийн азтанаа шалгаруулж байгаа бол Гоёо компани 50 хүртэлх хувийн хямдралтай худалдаа зарлажээ. Харин Скай Резорт компани 12 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд цанын баазыг зорих хэрэглэгчдэдээ 50 хувийн хямдралтай үнээр үйлчлэх ажээ.