Шинэ агуулахын төхөөрөмж гар ажиллагааг багасгав
БуцахМ-Си-Эс Кока-Кола компани усан могой жилийг ажил хөдөлмөрийн амжилт арвинтай үдэж байна. Тус компани өнгөрөгч онд 16 мянган метр квадрат талбайтай агуулахын шинэ байр барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр үйлдвэрээс гарч буй бэлэн болсон бүтээгдэхүүнийг дамжуулагч хоолойгоор /конвейр шугам/ агуулах хүртэл автоматаар тээвэрлэн, агуулахад очсон бүтээгдэхүүнийг мөн автомат өргөгч машинаар хүлээн авч өрөлтийг хийх болсноор гар ажиллагааг багасгасан төдийгүй үүнтэй холбогдох эрсдлийг бууруулсан чухал ажил болжээ.
М-Си-Эс Кока-Кола компани нь 2009 онд жилд 150 сая литр, өдөрт 500 мянган литр ус, ундаа, цай, жүүс савлах хүчин чадалтай шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан бол 2013 онд үйл ажиллагааныхаа хүрээг ийнхүү нэмэгдүүлжээ.
Түүнчлэн компани бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, 2013 оны долдугаар сард зөгийн бал, лийрийн амттай “Punch” тунгалаг жүүсийг шинээр гаргаж, хэрэглэгчдэдээ амжилттай хүргэсэн юм. Одоогоор М-Си-Эс Кока-Кола компани нь дотоодын зах зээлд нийтдээ 13 брэндийн 102 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн стандартын дагуу үйлдвэрлэн, худалдаалж байна.
2025-07-10
Сэнтрал Тауэр барилгын магнайд 14 дэх жилдээ төрийн далбаа мандууллаа
2025-07-03
М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
2025-06-27