Цэл залуу 20 настай Гоёо
Буцах

  2013.12.27

Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой Гоёо компанийн 20 жилийн ой  энэ онд тохиож байна. 2005 онд М-Си-Эс Группын бүрэлдэхүүнд нэгдсэн тус компани өнгөрсөн хугацаанд ноолууран бүтээгдэхүүний чанар, өнгө, загвар хийцээрээ дотоодын зах зээлд тэргүүлэгч болсон төдийгүй Европ, Азийн хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг экспортлогч томоохон аж ахуй нэгж болтлоо өсч хөгжжээ. Тус компанийн үйлдвэрлэлийн төрөл, хүчин чадал байнга нэмэгдсэний үр дүнд ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр 1000 гаруй өнгөний сонголттой 300 000 гаруй эцсийн бүтээгдэхүүнийг жилдээ үйлдвэрлэж байна.  

Гоёо компанийн брэндүүд хүүхдэд зориулсан анхны “Cashmere Kids”, залуу насны төгс илэрхийлэл “Edition” болон дэлхийд өрсөлдөх “Goyo International” зэрэг бүтээгдэхүүнээр өргөжсөөр байна.

Гоёо компани хэрэглэгчдэдээ зориулан 20 насны бэлгээ задалж 2013 оны 12-р сарын 20-31-ний хугацаанд бүх брэндийн бүтээгдэхүүндээ 20 хувийн хямдралтай худалдаа зарлажээ.