Худалдан авалтын бодлогууд
- Холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
- Худалдан авалтыг хамгийн өндөр үр ашигтай байлгахын тулд боломжит шинэ Нийлүүлэгчдийг байнга татан оролцуулах замаар Нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ;
- Нийлүүлэгчдийг өрсөлдөөний тэгш боломжоор хангах;
- Нийлүүлэгчтэй хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон үр ашигтай хамтран ажиллахыг эрхэмлэх;
- Компанийн өртөг зардлыг бууруулж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах;
1. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах олон улсын тунхаглалуудыг дэмжин хүндэтгэх;
2. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх;
3. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг үр ашигтайгаар хүлээн зөвшөөрөх;
4. Хүчээр болон албадан хөдөлмөрлүүлэх аливаа хэлбэрийг арилгах;
5. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох;
6. Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн хүрээнд ялгаварлан гадуурхах явдлыг арилгах;
7. Бизнесийн үйл ажиллагааг байгаль орчны шаардлагуудад нийцүүлэн урьдчилан сэргийлж ажиллах;
8. Байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх санаачилгыг нэвтрүүлэх;
9. Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэн нэвтрүүлэх;
10. Авилга, хээл хахуулийн бүх хэлбэрийн эсрэг тууштай ажиллах;
2. Хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөж, ёс зүйн зөрчил гаргадаггүй :
2.1 Монгол улсын хууль тогтоомж, орон нутгийн хэмжээнд үйлчилдэг дүрэм, журам болон төрийн байгууллагаас эрх үүргийнхээ хүрээнд гаргасан зохицуулалтын чанартай журмыг мөрдөж ажилладаг байх;
2.2 Өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй газар нутгийн хэмжээнд сахиж мөрддөг ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажилладаг байх.
3. Нийлүүлэгчид нь бизнесийн бүхий л үйл ажиллагаандаа хүний үндсэн эрхийг дээдэлж, ажлын цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлсэн байна:
3.1. Хүнийг хүчлэн хөдөлмөр эрхлүүлдэггүй байх;
3.2. Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх явдлыг хатуу цээрлэдэг байх;
3.3. Хүнийг арьс өнгө, нас, хүйс, яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварладаггүй байх;
3.4. Ажилчиддаа гүйцэтгэж буй ажил үүрэгт нь тохирсон хэмжээний (бага биш) цалин хөлс олгодог байх;
3.5. Хөдөлмөрийн хуульд нийцсэн ажлын зохистой цагийн хуваарьтай байх;
3.6. Ажлын цэвэр, аюулгүй орчинг бүрдүүлж ажилладаг байх.
4. Байгаль орчныг хайрлан хамгаалдаг байна:
4.1. Нийлүүлэгчид нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сөрөг нөлөөтэй байсан ч тэр нь боломжит хамгийн бага түвшинд байх бараа, үйлчилгээг нийлүүлэх;
4.2. Бараа, үйлчилгээг нь ашиглах хугацаанд ирээдүйд гарч болзошгүй сөрөг нөлөөллийг боломжит дээд хэмжээгээр бууруулахаар тооцоолсон байх;
4.3. Нийлүүлэгчид нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг өөрийн дотоод бодлого, бодит үйл ажиллагаагаараа дэмждэг байх.
5. Бизнесийн эрүүл үйл ажиллагаа явуулдаг байна:
5.1. Нийлүүлэгчид нь бизнесийн эрүүл ажиллагаа явуулдаг болохоо нотолж бодлогын баримт бичиг болон санхүүгийн тайлан зэрэгтээ үнэн зөв мэдээлэл авах боломжийг хангасан байх;
5.2. Өрсөлдөөнд давуу байдал олж авахын тулд “M-Си-Эс Холдинг” ХХК болон түүний охин компаниудын ажиллагсад, шийдвэр гаргагчдад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, мөнгө, бэлэг, бусад үнэ бүхий зүйлсийг үнэ төлбөргүй өгөх, амлах зэрэг шударга бус аргаар нөлөөлөх, нөлөөлөхийг оролдох явдал гаргахгүй байх.
6. Чанарын түвшинг хангаж ажиллана:
6.1. Нийлүүлэгчид нь төрийн байгууллагаас тавьдаг чанарын шаардлага, Олон Улсын стандартын шаардлагыг бүрэн хангахуйц бараа, үйлчилгээ нийлүүлэх техник, технологийн болон бусад төрлийн нөөц, чадвартай байх;
6.2. Kомпаниас зүгээс тавьсан чанарын шаардлагыг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх нөөц, чадвартай байх.
7. Бараа, үйлчилгээг өрсөлдөөнт үнээр нийлүүлнэ:
7.1. Нийлүүлэгчид нь компанид үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах нөхцөл бүрдүүлэхэд нь саад тотгор үзүүлэхгүй байхын тулд бараа, үйлчилгээг зах зээлийн өрсөлдөөнт боломжит доод үнээр нийлүүлэх явдлыг чухалчилж үзэх
- 300 сая төгрөг хүртэлх худалдан авалтыг гурваас доошгүй нийлүүлэгчээс санал авч харьцуулах арга.
- 300 сая төгрөгөөс дээш худалдан авалтад Тендер шалгаруулалтын арга.

Манай Групп, компаниудын үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчил болон аливаа шударга бус үйлдлийн талаар та бидэнд мэдээлэх боломжтой. Та мэдээлэл ирүүлэхдээ өөрийн нэр, бусад хувийн мэдээллээ нууцалж болно. Бид таны ирүүлсэн мэдээллийг чандлан нууцлах бөгөөд М-Си-Эс Группийн Ёс зүйн Хороо хянаж, асуудлыг шийдвэрлэнэ. Хэрхэн шийдвэрлэсэн талаар таныг хүсвэл мэдээлэх боломжтой.
Бидэнд итгэн мэдээлэл ирүүлсэн танд баярлалаа.