Футзалын дээд лиг өндөрлөлөө
Буцах“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн ивээн тэтгэн зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын дээд лиг өндөрлөлөө. 2017 оны 12 дугаар сарын 3-наас эхэлсэн футзалын дээд лигийн өрсөлдөөн дөрвөн сарын турш сонирхолтой өрнөж, аваргууд тодорлоо. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигт дөрөв дараалан түрүүлж, мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220”, хүрэл медалийг “Хоромхон” клуб хүртэв.
Шилдгүүдийг тодруулахад “Унаганууд” клубын М.Чанцал шилдэг хаалгач, Э.Пүрэвдорж 55 гоол оруулсан амжилтаар шилдэг довтлогчоор шалгарлаа. Харин “Хоромхон” багийн ахлагч Х.Цэнд-Аюуш хамгаалалт, довтолгоонд жигд тоглолт үзүүлэн футзалын дээд лигийн “Шилдэг тэгш тоглогч” болжээ.
2025-07-03
М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
2025-06-27
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамтай санамж бичиг байгууллаа
2025-06-24