ТОП-100 шалгаруулалтанд М-Си-Эс группээс 11 компани тодорч, манлайллаа
БуцахМонголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтанд хамгийн олон буюу 11 компани М-Си-Эс Группээс тодорсон үзүүлэлтээр манлайллаа. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтыг энэ удаа компани нэг бүрээр эрэмбэлж, групп компаниудыг тусад нь байр эзлүүлсэн нь онцлог байв.
Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтанд группийн Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Эй Пи Би, Анунгоо, СББ Трэйд, М-Си-Эс Дистрибюшн, М-Си-Эс Проперти, Спирт Бал Бурам, Юнивишн, Юнисервис Солюшн компаниуд тодорч, групп компанийн нэгтгэсэн дүнгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.
Өнгөрөгч 2015 онд М-Си-Эс группийн компаниуд нэгтгэсэн дүнгээр 224 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан байна. Тус групп сүүлийн таван жилийн турш улсын төсөвт жил тутам 200 тэрбумаас дээш буюу нийтдээ 1.3 их наяд төгрөг төлсөн нь төсөвт томоохон байр эзэлдэг боловсролын салбарын 2015 оны төсөвтэй дүйцэх хуримтлалыг үүсгэжээ.
2015 онд М-Си-Эс группийн компаниуд нийгмийн хариуцлагын чиглэлээр 80 гаруй төсөл, хөтөлбөрийг бие даан болон хамтран хэрэгжүүлсэн. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглах, хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламжийг салбартаа анх удаа ашиглалтанд оруулсан юм.
Мөн хямралын үед М-Си-Эс групп аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн 20 гаруй оронд, 90 орчим салбар бүхий өндөр зэрэглэлийн “Шангри Ла Улаанбаатар” зочид буудлыг нээж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлсэн бөгөөд 500 гаруй ажлын байр шинээр бий болгоод байгаа юм.
2025-07-10
Сэнтрал Тауэр барилгын магнайд 14 дэх жилдээ төрийн далбаа мандууллаа
2025-07-03
М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
2025-06-27