Спрайт “3 эсрэг 3” тэмцээн 10 дахь жилдээ
Буцах

  2014.08.26

М-Си-Эс Кока-Кола компани, Спрайт брэндийн нэрэмжит “3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 8-р сарын 26-ны өдөр нээлтээ хийсэн тус тэмцээн Чингисийн талбайд 4 өдрийн турш үргэлжлэх бөгөөд тэмцээнд сагсан бөмбөг сонирхогч залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцож байгаа юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 18 наснаас дээш болон доош гэсэн насны ангиллаар явагдаж байна.

Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх зорилготой Спрайт – “3 эсрэг 3”  тэмцээн нь 2004 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээний шилдгээр тодорч байсан олон залуус өнөөдөр улсын үндэсний шигшээ багт тоглож, манай орны сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.