Скай Резорт цогцолбор амралт, аялал жуулчлалын цогц үйлчилгээг үзүүлнэ
Буцах

  2016.08.24

Ази, Европын 11 дэх Дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах, зочид, төлөөлөгчдийг өндөр түвшинд ая тухтай хүлээн авахад зориулж  барьсан “Каунтри Клаб” нийслэлчүүддээ үүд хаалгаа нээн үйлчилж эхэллээ.

Скай Резорт компани нь АСЕМ-ын чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулах зорилгоор хувийн хэвшилд хандсан уриалгыг дэмжин төрийн ачааллыг хуваалцах, улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүднээс “АСЕМ Вилла” хотхон болон амралт, аялал жуулчлалын бүтээн байгуулалтын томоохон санхүүжилтыг өөрсдөө эрсдэлээ үүрэн босгож богино хугацаанд чанартай барьж байгуулахад анхаарч ажиллажээ.

Скай Резорт өмнө нь олон улсын стандартын цанын бааз, гольфын талбайгаараа олны танил байсан бол энэ зунаас эхлэн Ази, Европ хоолны ресторан, хүрхрээт цэцэрлэг, Япон халуун болон алжаал тайлах спа, саун, дасгалын өрөө, үндэсний брэнд үйлдвэрлэгчдийн нэрийн ба гольфын хувцас хэрэглэлийн дэлгүүр, хүүхдийн тоглоомын өрөө бүхий “Каунтри Клаб”, 350 хүний багтаамжтай “АСЕМ гэр”-тэй амралт, аялал жуулчлалын цогцолбор болон үйл ажиллагаагаа улам өргөжүүлжээ. Цогцолбор дээрх  үйлчилгээг жилийн дөрвөн улиралд хүргэх юм. Түүнчлэн дулааны улиралд байгалийн сайхан, эрүүл агаарт зугаалах дуртай хүмүүст зориулан унадаг дугуй, явган аяллын үйлчилгээг ч давхар хүргэж буй.