“Скай Резорт” цанын бааз 180 мянган хүнд үйлчилжээ
БуцахӨвлийн улиралд нийслэлчүүдийн очих дуртай “Скай Резорт” баазын 2012-2013 оны цанын улирал дөрөвдүгээр сарын 07-нд өндөрлөлөө.
2012-2013 оны цанын улиралд өвлийн Олимпийн спортын баг тамирчдаа дэмжих, Монгол улсынхаа нэрийг цагаан олимпод дуурсгах зорилготой “Сочи 2014” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүн эхнээсээ гарч манай тамирчид Казакстаны Астана хотод болсон Азийн спортын наадмаас анх удаа 8 хүрэл медаль, АНУ-ын Солт Лейк хотод цана, тэшүүрийн тамирчдын паралимпийн эрхийн оноо олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүнчлэн өнгөрөгч цанын улиралд тус баазад Монголын оюутны “Универсиад III” наадам, насанд хүрэгчдийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн, “Sky Resort Open” нээлттэй тэмцээн зэрэг улсын хэмжээний томоохон уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
“Скай Резорт” цанын бааз 2009 онд нээгдсэнээс хойш нийт 180 мянга орчим хүнд үйлчилснээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 гаруй хүүхэд багачуудыг хөнгөлөлттэй үнээр гулгуулсан байна. Өнгөрөгч цанын улиралд уламжлал ёсоороо Баянзүрх дүүргийн ахмад настнуудаа цэвэр агаарт амрааж, бааз дээрээ хүлээн авснаас гадна өвлийн спортыг улс даяар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Архангай, Дархан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймаг болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цанын холбоонд цанын хэрэгслүүд бэлэглэлээ.
2025-06-27
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамтай санамж бичиг байгууллаа
2025-06-24
М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа
2025-06-16