М-Си-Эс Проперти ХХК “Бид байгальд ээлтэй хамт олон” аян өрнүүлж байна
БуцахМ-Си-Эс Проперти ХХК нь 2018 онд Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд компанийн нийт ажиллагсдад Байгаль орчны менежментийн сургалт зохион байгуулан оффисын хэмжээнд “Ногоон дүрэм” батлан хэрэгжүүлж, “Бид байгальд ээлтэй хамт олон” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах нь “Бид байгальд ээлтэй хамт олон” аяны гол зорилго бөгөөд ажилтнуудад байгаль орчноо хайрлах зөв дадал эзэмшүүлэхээр хэмнэлтийн дадал зуршлыг бий болгож байна. Тодруулбал, цахилгаан эрчим хүч хэмнэх, цаасны хэрэглээг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаях, дахин боловсруулах үйлдвэрт тушаах дадлыг хэвшил болгожээ.
2025-07-10
Сэнтрал Тауэр барилгын магнайд 14 дэх жилдээ төрийн далбаа мандууллаа
2025-07-03
М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
2025-06-27