М-Си-Эс Групп хувийн хэвшлийг сүүлийн 7 жил дараалан манлайлав
Буцах

  2013.05.07

Монгол  Улсын  Засгийн  Газар,  МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн  нэгжийн  2012  оны  шалгаруулалтанд  М-Си-Эс Групп хувийн хэвшлүүдээ дахин  манлайллаа.  12  дахь  жилдээ  зохион  байгуулагдсан  нэр хүндтэй уг шалгаруулалтанд  М-Си-Эс Групп тогтмол манлайлж ирсэн бөгөөд тухайлбал 2011 онд 1-р байр, 2006-2010 онд таван жил дараалан 2-р байрт орж байв.

Манай  оронд  үйл  ажиллагаа явуулдаг төрийн өмчит болон хувийн хэвшлийн 66 мянга   гаруй  компаниудаас  бүтэн  жилийн  ажлаа  улсад  төвлөрүүлсөн  татвар шимтгэлийн  хуримтлал,  ажлын  байр  шинээр  бий  болгосон  байдал, хөрөнгө оруулалт,  нийгмийн  хариуцлагын  хэрэгжилт, авлигын эсрэг тэмцэл, инноваци шинэ  технологи  нэвтрүүлэлт  зэрэг  үндсэн үзүүлэлтээр 500 нь материалаа ирүүлсэн байна.  М-Си-Эс  Групп  2012  онд  улсын  төсөвт 290 орчим тэрбум төгрөгийн татвар,  шимтгэл  төвлөрүүлж,  1000  гаруй  ажлын  байр  шинээр бий болгон, нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудын 1614 айлын орон сууцны “Viva City” хорооллыг  ашиглалтанд  оруулж,  Монгол  киноны алтан сан хөмрөгийг сэргээн 1000  орчим  шилдэг  бүтээлүүдийг  HD  болгон  хөрвүүлжээ. Мөн Монгол инженерүүд анх удаа бие даан Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугамын эхний хэсгийг ашиглалтанд өгч Даланзадгад   хот   болон   ойролцоохь   гурван  сумыг  тогтмол  найдвартай эрчим хүчээр  хангасан зэрэг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн 100 орчим ажлын үр өгөөжийг үнэлсэн байна.