М-Си-Эс Группын төлсөн татвар шимтгэлийн дүн 1 их наяд төгрөг давжээ
Буцах

  2015.03.18

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас сүүлийн таван жилд татвар төлөлтөөрөө тэргүүлж буй 100 аж ахуйн нэгжийг жагсаахад М-Си-Эс Группын 12 компани оржээ. Сүүлийн таван жилд улсын төсөвт хуримтлуулсан татвар төлөлтөөрөө Эрдэнэт үйлдвэр 2 их наяд төгрөгийн дүнгээр нэгдүгээрт бичигдсэн бол Оюутолгой, АПУ, Энержи Ресурс, Монголын алт компаниуд ТОП-5-т багтжээ.

М-Си-Эс Группээс

Ингэснээр 2009-2013 онуудад төлсөн М-Си-Эс Группын татвар, шимтгэлийн нийлбэр дүн нь 1 их наяд төгрөгийг давсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ хувийн хэвшлээ тэргүүлсээр ирсэн билээ.

М-Си-Эс Группын компаниуд Татварын ерөнхий газрын “Шилдэг татвар төлөгч” жагсаалтад жил бүр бичигдэн, Сангийн яам, Татварын ерөнхий газраас шалгаруулдаг “Шилдэг татвар төлөгч – Хөх дэвтэр”-ийн эздээр тогтмол шалгарч татвараараа дамжуулан эх орныхоо хөгжилд томоохон хувь нэмрээ оруулж ирсэн юм.