М-Си-Эс Группын Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
БуцахБоловсролыг дэмжигч М-Си-Эс Групп жил бүр дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж буй 30 оюутанд тэтгэлэг олгодог билээ. Оюутан, залуусын хүсэн хүлээдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн энэ оны шалгаруулалт хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал тестийн шалгалт, бүлгээр ажиллах дасгал, ярилцлага гэсэн гурван шаттайгаар үргэлжлэх юм.
Нийгмийн хариуцлагатай М-Си-Эс Групп арав дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд амжилттай суралцагч, тэргүүний 230 гаруй оюутан хамрагджээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь мөнгөн тэтгэлэг олгохоос гадна тус группт дадлага хийх улмаар төгсөөд ажлын байрны урилга гардах, чадвартай мэргэжилтэн, бүтээлч хувь хүн байхад чиглүүлэх М-Си-Эс Академийн сургалтанд хамрагдах зэрэг олон давуу тал, онцлогтой.
2025-09-23
М-Си-Эс Группийн 2025 оны и-спортын тэмцээний шилдгүүд тодорлоо
2025-09-17
М-Си-Эс Групп сүүлийн таван жилд 4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлжээ
2025-09-09