Монголчууд хөлбөмбөгийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Буцах

  2014.09.15

Гудамжны хөлбөмбөгийн “Tiger Street Football 2014” олон улсын тэмцээнд Монгол залуус хүчтэй өрсөлдөгч байж, мөнгөн медаль, 20 мянган ам.долларын эзэн боллоо. 2014 оны 9-р сарын 5-ны өдөр Сингапурт зохион байгуулагдсан “Tiger Street Football 2014”-ийн хаалтын тоглолтонд Монголын “Blue Wolves”, “MNS” багууд Азийн хүчирхэг найман багтай өрсөлдөж, “Blue Wolves”-ынхон ийнхүү дэд байрт шалгарсан өндөр амжилт үзүүлжээ.

Энэ жилийн “Tiger Street Football 2014” тэмцээний ялагчаар Вьетнамын “Dat Vinh Tien” баг тодорч, 40,000 ам.долларыг гардан авсан бол гуравдугаар байрт Камбожийн “Daniel FC” баг шалгарсан байна.

Аварга шалгаруулах тоглолтыг энэ жилийн тэмцээний элч төлөөлөгч, Португал улсын супер тоглогч асан Деко үзсэнээс гадна Камбож, Монгол, Сингапурт болсон тойргийн тоглолтуудаас шалгарсан шилдэг 6 тоглогчийн эсрэг өөрийн найзууд болох Португалийн шигшээ багийн тамирчидтай хамт нөхөрсөг тоглолт хийжээ.