Монголиан майнинг корпорэйшн Бугатын гангийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
Буцах

  2017.05.15

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчилж “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтанд оролцлоо. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай 21 санамж бичиг, хэлэлцээр байгуулжээ. Тухайлбал, “Монголиан майнинг корпорэйшн” болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугатын гангийн үйлдвэр корпораци хоорондын хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан байна.

Бугатын Гангийн үйлдвэр нь БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдээс орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй баригдсан үйлдвэр бөгөөд жилд 10 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай юм.