Ерөнхийлөгч Ухаа Худагийн бүтээн байгуулалтаар бахархав
Буцах

  2012.12.06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөд говийн бүсэд хийж буй ажлын айлчлалын хүрээнд Ухаа Худаг уурхай болон түүний дагалдах дэд бүтцийн төслүүдтэй нэгдүгээр сарын 19-нд танилцлаа. Энд үйл ажиллагаа явуулж буй “Энержи Ресурс” компани уурхайг дагасан хөгжлийг богино хугацаанд өөрсдийн хүчээр бий болгож чадсан явдалд тэрээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ бүтээн байгуулалтыг босгосон монголчуудаараа бахархаж буйгаа онцолсон байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаа Худаг нүүрсний уурхайд үндэсний “Энержи Ресурс” компани 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг уурхайн хүрээнд Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр, монгол инженерүүдийн барьж босгосон 18 мегаваттын цахилгаан станц, ус хангамжийн систем, 245 км хатуу хучилттай авто зам, Цэций хороолол зэрэг олон төсөл хэрэгжүүлээд байгаа юм.