Биед шаардлагатай усны хэрэглээгээ “Bonaqua” аппликэйшний тусламжтай хянана
БуцахМ-Си-Эс Кока-Кола компанийн “Bonaqua” брэнд хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж ухаалаг утасны аппликэйшнээ шинэчилжээ. Өдрийн усны хэрэглээг тооцоологч “Bonaqua” аппликэйшн нь тодорхой давтамжтайгаар ус уух хугацааг сануулж, усны хэрэглээ болон биеийн жинг хянахаас гадна сонирхолтой зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэх аж.
Ус бол хүний биеийн гол бүрэлдэхүүн хэсэг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 60%-ийг ус эзэлдэг бөгөөд хоол боловсруулах, шингээх, шим тэжээлийг зөөвөрлөж ашиглах болон хэрэггүй хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусалдаг.
Хүний биеийн уушги, бөөр, хөлсний булчирхай шөнийн турш ажиллаж байдаг тул унтаад сэрэхэд бие организм шингэний дутагдалд орсон байдаг аж. Түүнчлэн өдөрт амьсгалаар, хөлсөөр, шээсээр дамжуулан 2.6 литр шингэнийг алддаг байна. Шингэний дутагдалд орсны улмаас толгой өвдөх, эрч хүч буурах, сэтгэл санаа тайвгүйтэх, арьс хуурайших зэрэг хүндрэл үүсдэг. Иймээс усны хэрэглээгээ тогтмол хянаж, алдагдсан шингэнээ нөхөн, эрүүл мэнддээ анхаарч, тогтмол ус уух хэвшлийг бий болгоход анхааран “Bonaqua” брэнд ийнхүү аппликэйшнээ хөгжүүлжээ.