Группийн танилцуулга

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон Групп болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон тэлжээ.

Өдөрт нэг тэрбум, сард 30 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өөрийн 10,000 ажилтандаа сард 16 тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 3000 орчим бизнес эрхлэгчээс сард 100 гаруй тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 20,000 хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж байна.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон групп болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон өсчээ. Дэлгэрэнгүй

Өдөрт нэг тэрбум, сард 30 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, өөрийн 10,000 ажилтандаа сард 16 тэрбум төгрөгийн цалин олгохоос гадна дотоодын 3000 орчим бизнес эрхлэгчдээс сард 80 гаруй тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар мөн 10,000 орчим хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 10 тэрбум орчим төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг бид оруулж байна.

Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

1993

онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр бизнесийн гараагаа эхэлсэн

10,000

үндсэн ажилтантай

20,000+

шууд болон шууд бус ажлын байр бий болгосон

2019 онд нийт

1.8

их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн

дотоодын 3200 ААН, 662 хувь хүнээс

1.2

их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна

М-Си-Эс Группийн компаниуд 2019 онд

130

тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засагт хийсэн байна.

Татвар шимтгэл
2017 он
276 тэрбум төгрөг
2018 он
339 тэрбум төгрөг
2019 он
513 тэрбум төгрөг
М-Си-Эс Группийн сүүлийн арван жилд төлсөн татвар, шимтгэлийн нийлбэр дүн 2.7 их наяд төгрөг

Борлуулалт
2017 он
936 тэрбум төгрөг
2018 он
1.1 их наяд төгрөг
2019 он
1.3 их наяд төгрөг