Байгальд ээлтэй био уут хүлээлгэн өглөө
БуцахЭх орны маань үзэсгэлэнт газруудад аялах дотоод гадаадын жуулчдын улирал эхэлж байгаатай холбогдуулан М-Си-Эс Кока-Кола ХХК-иас байгалийн тусгай хамгаалалттай зарим газруудад байгальд сөрөг нөлөөгүй био уутыг 7-р сарын 03, 04-ний өдрүүдэд хүлээлгэн өглөө.
М-Си-Эс Кока-Кола ХХК нь “Эх дэлхийгээ хайрлаж, эерэгээр амьдарцгаая“ уриалгынхаа хүрээнд “Эколип” сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хоёр нарны хооронд” байгаль хамгаалах төслийг Хөвсгөл нуур, Богд уул, Хан Хэнтий зэрэг тусгай хамгаалалттай газруудад тав дахь жилдээ хэрэгжүүлж жил тутам 20 мянган ширхэг био уутыг үнэ төлбөргүй хүлээлгэн өгдөг юм.
Тусгай Хамгаалалттай газруудын нэвтрэх цэг дээр гадаад, дотоодын жуулчдад талоны хамт био уутыг түгээдэг ба аялагчид хогоо түүнд цуглуулан зориулалтын хогийн цэгт хаяж хэвшжээ.
Тус компани “Эерэгээр амьдарцгаая” уриан дор ийнхүү ажиллагсаддаа, нийгэмдээ, хэрэглэгч харилцагчиддаа мөн байгаль орчиндоо эерэг хандлагатай үйл ажиллагааг явуулсаар ирлээ.
2025-07-10
Сэнтрал Тауэр барилгын магнайд 14 дэх жилдээ төрийн далбаа мандууллаа
2025-07-03
М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
2025-06-27