Анунгоо компани 20 нас хүрлээ
БуцахМ-Си-Эс Группийн ууган компаниудын нэг Анунгоо компани Дэлхийн шилдэг брэнд болох P&G-н албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхлэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа эрхлээд 20 жилийг үджээ. Анх 60 нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн тус компани өнөөдөр P&G төдийгүй, Ipek, Ozden, Wrigley, Londa Wellaton, Gillete, Duracell брэндүүдийн албан ёсны дистрибьютер болж, дэлхийн 10 орны 40 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын бүх худалдааны цэгүүд болон хөдөө орон нутгийн гэрээт борлуулагчдаар дамжуулан Монголын зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн тус компаниас бие даасан Анунгоо Фарм, Маркет Гейт компаниуд төрөн гарч, амжилттай өргөжин хөгжиж байна. Дэлхийн шилдэг брэндийг Монголдоо нэвтрүүлэн хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилготой Анунгоо компани өдгөө 330 гаруй ажилтантай, 30 орчим тэрбум төгрөгийн татварыг сүүлийн 5 жилд улсад төвлөрүүлсэн, Монголын ТОП150 ААН-ийн нэг болжээ.
https://youtu.be/8SeTD4WWeyA