Сурч хөгжих боломж
Шинэ цагийн хөгжил, технологийн дэвшил, дэлхийн чиг хандлага, олон улсын трэндтэй хөл нийлүүлэн тасралтгүй суралцаж, бие биеэсээ суралцаж хөгжин, мэдлэг чадвараа ахиулахыг бид дэмждэг.
70%
Ажлаа хийнгээ хөгжих
70 Хувь
20%
Удирдлага, хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ суралцах
20 Хувь
10%
Танхимын болон онлайн сургалтаар мэдлэг, чадвараа ахиулах
10 Хувь
Ажлын байранд хөгжих
М-Си-Эс Групп нь олон төрлийн бизнестэй, дэлхийн хэмжээний түншүүдтэй хамтран ажилладаг, аливаа санаачилга, шинийг турших хандлагыг талархан дэмждэг бөгөөд ажилтан ажлаа хийх явцдаа өөрийгөө хөгжүүлэх, дэлхийн стандартаас суралцах, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж, туршлага хуримтлуулах хамгийн сайн орчныг бүрдүүлж өгдөг юм.
Удирдлага, хамт олноосоо суралцах
М-Си-Эс Группийн хэмжээнд удирдах ажилтнуудынхаа менежментийн арга барил, хүмүүсээ хөгжүүлэх ур чадварыг чухалчлан анхаарч хөгжүүлдэг. Мэргэшсэн удирдлага, менежер нь ажилтны сурч хөгжих боломж, итгэл сэтгэлийг улам нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн олон чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвар, арвин туршлагатай хамтран ажиллагсдаас харилцан суралцах өргөн боломж таны эргэн тойронд бий.
М-Си-Эс Академи
М-Си-Эс Группийн сургалт хөгжлийн тогтолцоо нь дотоод нөөц бололцоо, хамтдаа тасралтгүй хөгжих, хуваалцах зарчимд суурилан М-Си-Эсчүүд М-Си-Эсчүүдээ хөгжүүлэх бодлогоор хэрэгждэг. Энэ хүрээнд группийн 50 орчим дотоод мэргэшсэн сургагч багш нар мэргэжлийн болон ерөнхий ур чадварын 70 гаруй сургалт зохион байгуулж байна. Хувь хүн бие даан өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хандлагыг дэмжин урамшуулдаг тогтолцоотой.
Нээлттэй ажлын байр
Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл онлайн анкетаа careers.mcs.mn хаягт хандан илгээнэ үү.
Дэлгэрэнгүй