Тест бөглөх

ДАДЛАГЫН АСУУЛТУУД (Хугацаа 30 минут)

 

Зарим нэг аж үйлдвэрийн салбаруудын нийт орлого /тэрбум доллараар/
Салбар 1 дэх жил 2 дахь жил 3 дахь жил 4 дэх жил 5 дахь жил
Хөдөө аж ахуй 22 26 26 30 51
Холбоо харилцаа 14 17 18 20 21
Барилга 36 43 47 52 57
Үл хөдлөх хөрөнгө 78 90 100 108 118
Үйлдвэрлэл 213 218 226 253 287
Тээвэр 27 30 33 36 40

1. Аль салбарт 1 дэх жилээс 2 дахь жилд мөнгөн дүнгээр нийт орлогын хамгийн их өсөлт ажиглагдаж байна вэ?

2. Аль салбарт 1 дэх жилээс 5 дахь жилд мөнгөн дүнгээр орлогын хамгийн бага өсөлт ажиглагдаж байна вэ?

3. Аль салбарт 3 дахь жилээс 4 дахь жилд орлогын өсөлт хамгийн өндөр хувьтай байна вэ?

4. Аль салбарт 1-ээс 4 дэх жилд хамгийн бага хувийн өөрчлөлт явагдсан бэ?

5. Хүснэгтэнд тусгагдсан тухайн онуудад аль салбарт мөнгөн дүнгээр орлогын хамгийн тогтворгүй өсөлт ажиглагдаж байна вэ?

6. Хэрэв тээврийн салбарын өсөлтийн хурдац цаашид энэ хандлагаараа байна гэж тооцвол 6 дахь жилд түүний орлогын дүн ямар хэмжээнд хүрэх вэ?

7. Ямар тохиолдолд доорхи хоёр салбарын эхнийх нь салбарын орлого нь гол төлөв хоёр дахь салбарын орлогын хагастай нь тэнцүү байна вэ?

8. Хичнээн тохиолдолд ямар нэг салбарт урьдах жилтэй харьцуулахад орлого нь 10% ба түүнээс дээш хувиар өссөн бэ?

9. Өгөгдсөн бүх хугацаанд мөнгөн дүнгээрээ орлогын өсөлт нь хамгийн тогтвортой байгаа салбар бол

10. Доор бичигдсэн салбаруудаас ямар 3-н салбар нь бүгд өөрийн орлогоо 1 дэх жилээс 3 дахь жилийн хооронд бараг 1/3-ээр өсгөж чадсан бэ?

11. Аль салбарт 1 дэх оноос 4 дахь оны хооронд орлогын өөрчлөлт нь хамгийн бага хувьтай байна вэ?

12. Дараах онуудад аль салбарт орлогын өсөлт хамгийн их хувьтай байсан бэ?

Доорх текстийг уншаад дараагийн хуудсанд өгөгдсөн асуултуудад хариулна уу. Асуултанд хариулахдаа энэхүү текстийн аль ч хэсгээс дахин дахин уншиж болно.

1. Хүний нөөцийн хэлтэс нь
2. юуны түрүүнд өөрийгөө
3. судалгааны баг гэж үзэх ёстой. Судалгаа гэдэг нь
4. ажилтнуудтай ажиллах арга барилыг
5. шинээр боловсруулах,
6. бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмыг дахин нягтлан үзэх явдал юм.
7. Энэ нь баримт мэдээллийг цуглуулах ба
8. ирээдүйн хөгжил дэвшлийг урьдчилан таамаглахад оршино.
9. Өөрөөр хэлбэл та бүхний ажилд дүн шинжилгээ хийж
10. түүнийг гүйцэтгэхэд хэрэгтэй
11. шинэ арга барилыг эрж хайх явдал юм.
12. Хоёрдугаарт, хүний нөөцийн хэлтэс нь
13. ямагт мэдлэг чадвар,
14. туршлагаар цэнэглэгдэж байх ёстой ба
15. энэ нь боловсон хүчний бодлогын асуудлыг
16. дээд удирдлагад зориулан боловсруулах,
17. шаардлагатай тохиолдолд удирдлагын
18. анхаарлыг төлөвлөгдсөн үйл ажиллагаануудад
19. хамаарах ажилтнуудын харилцаанд
20. чиглүүлнэ.
21. Гуравдугаарт хүний нөөцийн хэтсийн ажилтнууд нь
22. дунд шатны удирдлагуудтай
23. аливаа зөвлөмж, дүрэм журам боловсруулах тал дээр
24. нягт хамтран ажиллах ба
25. энэ нь удирдаж буй хүмүүст хамт олны харилцааг зохицуулахад
26. өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр тус дөхөм үзүүлэх юм.
27. Иймэрхүү зөвлөмж, дүрэм журмууд нь
28. дунд шатны удирдлагуудад
29. хүний нөөцийн хэлтсийн ажилтнуудын
30. мэргэжсэн ур чадварыг ашиглах боломж олгох бөгөөд,
31. үүний зэрэгцээ тэд өөрийн удирдлагад ажиллагсадтайгаа харьцах
32. зайлшгүй чухал өдөр тутмын харилцаагаа орхихгүй.
33. Эцэст нь, хүний нөөцийн хэлтэс нь
34. хяналт, шалгалтын
35. үүргээ биелүүлэх ёстой.
36. Боловсон хүчний бодлого зөв явагдаж байна уу?
37. Төлөвлөсөн хөтөлбөр хэрэгжиж байна уу?
38. Зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна уу?
39. Боловсруулж төлөвлөсөн ажил маань
40. тавьсан зорилгодоо
41. хүрч байна уу?
42. Илүү үр дүнтэй байлгах үүднээс
43. өөрчлөлт хийх шаардлага байна уу?
44. Эдгээр нь хяналт шалгалтын үүргээр дамжин хариултаа авч болох
45. зарим нэг чухал асуултууд юм.

13. Хүний нөөцийн ажилтнуудын гүйцэтгэх ёстой ямар 2 үүрэг нь хоорондоо хамгийн их нийтлэг зүйлийг агуулж байна вэ?

14. 31-р мөрний тэд гэсэн үг хэнд хамааралтай вэ?

15. Сүүлийн догол мөрөнд тусгагдсан асуултуудын хариултыг гол төлөв дараахь замаар хайж олно.

16. Зохиогч яагаад 32-р мөрөнд дурьдсанаар өдөр тутмын харилцааг чухал зайлшгүй гэж үзсэн бэ?

17. 27-р мөрөнд бичигдсэн Иймэрхүү зөвлөмж, дүрэм журмууд нь гэсэн үгээр эхэлсэн өгүүлбэрийн агуулга нь:

18. Зохиогчийн үзэж байгаагаар хүний нөөцийн хэлтсийн үр ашигтай үйл ажиллагааны чухал хүчин зүйлүүдэд дараах зүйл орохгүй.

19. Эхний догол мөрний гол санаа нь хүний нөөцийн хэлтсийн ажилтан нь:

20. Хайрцаг савангийн худалдах үнэ 10 доллар. Үнэ хямдралаар үнийг 10% буулгажээ. Хямдралтай үеийн савангийн үнэ хайрцаг саванг үйлдвэрлэх өртгөөс 20%-иар илүү байжээ. Хайрцаг саванг үйлдвэрлэх өртөг хэд вэ?

21. Хувилах машиныг тохируулахдаа гарах хувь нь эх зургийн 60% болгож багасгасан байв. Дараа нь гарсан хувийг дахин 20%-иар багасгаж хувилсан байна. Хоёр дахь удаагаа хувилсны дараа энэ нь эх зургийн хэдэн хувьтай тэнцэх вэ?

22. Хэлтсийн нийт эмэгтэйчүүдийн 15%, эрэгтэйчүүдийн 25% нь нэгэн төсөл дээр ажиллаж байв. Хэлтсийн нийт ажилтны 60% нь эмэгтэйчүүд бол тухайн хэлтсийн нийт ажилтнуудын хэдэн % нь уг төсөл дээр ажиллаж байгаа вэ?

23. Автомашины 5 төрлийн засвар хийх нийт төлбөр нь 360 доллар болжээ. Карбюраторын үзлэгийн үнэ нь тохируулга хийхээс 2 дахин үнэтэй ба тормозны гишгүүр нь карбюраторын үзлэгийн үнээс 3 дахин үнэтэй. Жигдрүүлэх ажил, дугуйн тэнхлэг тохируулах ажлууд тус бүр нь тохируулгын ажлын хөлснөөс 3 дахин үнэтэй бол тохируулгын ажлын хөлс хэд вэ?

24. Эмийн найрлаганд х, у ба z шингэн 5:2:1 харьцаатай ордог. 25 галлон X, 20 галлон У, 8 галлон Z шингэнээс хичнээн хэмжээний галлон эм бэлтгэж болох вэ?

25. Нэгжийн үйлдвэрлэх өртөг нь 60 цент бүхий бүтээгдэхүүний борлуулалт сард дунджаар 1,200,000 нэгж байжээ. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулснаар түүний сарын дундаж борлуулалт 2,000,000 нэгж хүртэл болж нэмэгдсэн байна. Тийм боловч бүтээгдэхүүний чанарыг сайжруулснаар шинэ бүтээгдэхүүний нэгжийн үйлдвэрлэх өртөг нь 5 хувиар өссөн байна. Хэрэв дээрх тохиолдол тус бүрт үйлдвэрлэгч нэгж бүтээгдэхүүнээ 75 цент-ээр худалдана гэж үзвэл чанарыг сайжруулснаар үйлдвэрлэгч сард хэдий хэмжээний нэмэлт ашиг олох вэ?



Тест шалгах

Зөв бөглөсөн:
Буруу бөглөсөн:
Гүйцэтгэлийн хувь: