Тест бөглөх
ДАДЛАГЫН АСУУЛТУУД (Хугацаа 30 минут)
Өгөгдсөн графиктай сайтар танилцсаны дараа 1-4 дүгээр асуултуудад хариулна уу.
1. Дараагийн 2 жилд загасчлал хэдэн хувиар буурахаар таамаглагдсан бэ?
2. 2006 онд хамгийн бага өсөлттэй байх салбарыг ол.
3. Хэрэв жижиглэн худалдааны салбарт 2 сая хүн ажилладаг бол 2005 онд энэ тоо хэдээр нэмэгдэхээр байна вэ?
4. 2006 онд, нийт хэдэн хувийн өсөлт эсвэл бууралт таамаглагдаж байна вэ?
Бүтцийн ажилгүйдэл гэдэг нь эдийн засгийн хамгийн их өсөлттэй үед ч хэвээр байдаг ажилгүйдлийн төрөл юм. Энэ төрлийн ажилгүйдэл нь нэг талаас хөдөлмөрийн зах зээл дээрх боломжит ажлын байруудын шаардлага, газар зүйн байршил болон нөгөө талаас боломжит ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар, оршин суугаа байршлын хоорондын тэнцвэр алдагдсанаас үүсч бий болдог байна. Иймэрхүү байдлаар тэнцвэр алдагдсанаар хэдийгээр хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байрны эрэлт их, ажиллах хүчний нийлүүлэлт өндөр байсан ч ажилгүйдлийн түвшин өсч, ажиллах хүчний хомсдол бий болдог.
Технологийн хөгжил дэвшил нь тодорхой хэмжээний ажиллах хүчнийг орлох боломжтой болж байгаа учраас энэ нь бүтцийн ажилгүйдэлд нөлөөлж болох нэгэн хүчин зүйл юм. Хэдийгээр технологийн хөгжил дэвшил нь зарим төрлийн ажиллах хүчний эрэлтийн чиг хандлагыг нилээдгүй өөрчилж байгаа боловч энэ нь шууд ихээхэн хэмжээний ажилгүйдлийг бий болгоно гэсэн үг биш юм. Ажиллах хүчний эрэлтэд бага хэмжээний өөрчлөлт орж байгаа бөгөөд аажмаар нөлөөлж байгаа тохиолдолд мөн тэр чинээгээрээ бага хэмжээний ажилгүйдлийг бий болгоно. Аль нэг хувийн байгууллагад эсвэл хөдөлмөрийн зах зээлд дээрх эрэлтийн өөрчлөлт хэдийгээр хэвийн хэмжээнд байсан ч гэсэн тодорхой ажлын байруудын ажиллах хүчний хэрэгцээ шаардлага багасахад нөлөөлнө. Хөгжил дэвшлийн харьцангуй хурдтай үед том өөрчлөлтүүд нь эсрэгээрээ илүү ноцтой асуудлуудыг үүсгэдэг. Ажилчид ажлаа алдаж, дараагийн шинэ ажилд шаардлагатай ур чадварууд дутагдаж байгаагаа олж мэднэ. Энэ өөрчлөлтөөс үүдэн бүтцийн ажилгүйдэл бий болох эсэх нь төрийн болон хувийн байгууллагуудын ажилчдыг дахин сургах, дахин байршуулах чиглэлд зарцуулж чадах нөөц боломжоос хамаарна. Ажилчдыг ажлын байр байгаа газрууд руу нүүлгэн шилжүүлэхийг дэмжих бодлого баримтлах, тэднийг дахин сурган байршуулах эсвэл одоогийн ажлаасаа тэтгэвэрт гарах зэрэг сонголтуудыг олгож болно.
Түүнчлэн, бүтцийн ажилгүйдэлд нөлөөлдөг зарим нэг хүчин зүйлийг хянах боломжтой байдаг, жишээлбэл баялгийн шилжилт. Бүтцийн ажилгүйдэл ихэссэн тохиолдолд эдийн засагт ажилгүйдлийн түвшин болон инфляцийн түвшинг тус бүр бага хэмжээнд барих нь хүндрэлтэй байдаг. Ажлын байруудын шаардлагыг хангахуйц ур чадвартай ажиллах хүчний хэмжээ бага байгаа тохиолдолд ажлын байрны эрэлт нэмэгдэх тусам чадварлаг ажиллах хүчний хомсдол үүсдэг. Энэ тохиолдолд чадварлаг ажилчдын үнэлэмж, цалин хөлс өсч тэр хэмжээгээрээ ажиллах хүчний зардал болон үнийн өсөлтийг бий болгодог байна. Энэ зүй тогтол нь сүүлийн хорин жилийн хугацааны ажилгүйдэл болон инфляци хосолсон хямралд нөлөөлж буй чухал хүчин зүйл юм. Засгийн газар инфляцийг бууруулах тал дээр илүү ач холбогдол өгөх бодлого гарган ажилласан боловч эргүүлээд ажилгүйдлийг нэмэгдүүлэхэд хүргэх үр дагаварыг авчираад байгаа юм.
5. Бүтцийн ажилгүйдлийг бууруулах доорх арга замуудыг унших материалд тусгасан. Буруу хариултыг сонгоно уу:
6. Унших материалд зааснаар бүтцийн ажилгүйдэл өндөр байх нь дараах үр дагаварт хүргэдэг. Зөв хариултыг сонгоно уу:
7. Унших материалаас дүгнэхэд ажил эрхлэх боломжтой ажилгүй иргэд их байгаа боловч ажиллах хүчний хомсдол дараах тохиолдолд үүсдэг байна:
8. Унших материалд дурдсаны дагуу ажилгүйдэл болон инфляци хосолсон хямралын зүй тогтол гэдэг нь:
9. Энэхүү унших материалын гол дэвшүүлж буй санаа нь:
10. Унших материалд дурдсаны дагуу ажиллах хүчний эрэлтийн чиг хандлагад бага зэрэг өөрчлөлт орсноор ажилгүйдлийн түвшинг төдийлөн нэмэгдүүлдэггүй. Учир нь:
11. Хотын хүн амын тоо 123,456,789 байв. Эхний жилд хотын хүн амын тоо 10%-р, 2 дахь жилд 20%-р, 3 дахь жилд 30%-р тус тус өсөв. 3 жилийн өсөлтийн дундаж хувийг тооцолно уу.
12. Бүтээгдэхүүний үнэ 10%-р буурахад борлуулалтын дүн 30%-р нэмэгдсэн байна. Нийт орлогод хэдэн хувиар нөлөөлсөн бэ?
13. Машины үнэ 325,000. Үндсэн үнийнхээ 85%-р машины даатгал хийгдсэн. Машин осолд орж том гэмтэл учирсан бөгөөд даатгагдсан үнийн 90%-р даатгалын төлбөр төлөгдсөн. Машины үндсэн үнэ болон эргэн төлөгдсөн даатгалын төлбөр 2-н зөрүүг ол.
14. Нийт 15 сурагчийн дундаж нас нь 10 нас. Тус сурагчид дээр 5 шинэ сурагч нэмэгдэхэд дундаж нас нь 11 болсон. Шинэ сурагчдын насыг ол.
15. Асуултын тэмдэгийн оронд байх тоог ол. 55 60 67 78 91 108 ?
16. Тодорхой нэг ажлыг 10 эмэгтэй 7 хоногт дуусгаж чадна, харин 10 хүүхэд 14 хоногийн дотор дуусгаж чадна. Тэгвэл 5 эмэгтэй, 10 хүүхэд тухайн ажлыг хэд хоногт дуусгах вэ?
17. Тэгш өнцөгтийн урт 20%-р, өргөн 30%-р тус тус нэмэгдэв. Энэ тохиолдолд тэгш өнцөгтийн перимерт хэдэн хувиар нэмэгдэх вэ?
18. Тодорхой нэг тоо эхлээд 10%-р буурав, дараа нь 10%-р нэмэгдэв. Үүний дараа гарсан тоо нь анхны тооноосоо 10-р бага байв. Анхны тоог ол. Параллелопипедийн эзэлхүүнийг ол. Баримт 1: Урт нь өргөнөөсөө 2 дахин их ба өндөр нь 4см Баримт 2: Урт нь 6см
19. Тэгш өнцөгтийн өргөн нь уртаасаа 2/3 дахин их байв. Хэрэв уртыг 9 гэж үзвэл тэгш өнцөгтийн периметрийг ол
20. Болор Долгороос 2 дахин их чихэртэй, Навчаа Болорын чихэрийн хагас дээр Долгорын чихэрийг 3 дахин нэмсэнтэй тэнцүү чихэртэй. Хэрэв Долгор “а” тооны чихэртэй бол бүгд нийлээд хэдэн чихэртэй вэ?
21. Сүүг усаар шингэлдэг бөгөөд ус сүүний холимогийн харьцаа 2:3 тус тус байх шаардлагатай. Саалчин андуурч 4л сүүн дээр 4л ус хийжээ. Холимогийн харьцааг хэрхэн зөв болгох вэ?
22. Товч бичиглэлийг уншаад өгөгдсөн хариултуудаас логикийн хувьд хамгийн тохиромжтойг сонгоно уу. Үйлдвэрлэгчдийг бүх төрлийн асаагуурыг бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах гохоор тоноглохыг шаарддаг болсон. Гэсэн ч энэ шийдвэр нь бага насны хүүхдүүдийн асаагуураар тоглосноос үүдэн гардаг галын тоог бууруулах магадлал тун бага юм. Учир нь хүүхдүүд асаагуурыг олж авсан тохиолдолд аюулгүйн гохыг яаж ашиглах аргаа хурдан олох бөгөөд
АНУ-д бүх хадгаламж эзэмшигчдийн хадгаламж нь банк дампуурах эрсдэлээс урдчилан сэргийлсэн засгийн газраас санхүүжилттэй даатгалтай байдаг. Энэ даатгал нь маш олон банкны дампуурах гол шалтгаануудын нэг болж байна гэж нэгэн эдийн засагч үзэж байгаа бөгөөд хадгаламж эзэмшигчид өөрсдийнхөө мөнгийг хадгалуулсан банкийг хэр найдвартай талаар анхаарч ач холбогдол өгөхгүй байна гэв. Хэрэв эсрэгээрээ хадгаламж эзэмшигчид сонголт хийхдээ нарийн шалгуур тавьж эрсдлийг үнэлдэг болвол банкуудын дунд хадгаламж эзэмшигчдийг татахын төлөө өрсөлдөөн бий болно.
23. Асуулт: Дээрх унших материалд үндэслэн эдийн засагч аль таамгийг гаргаж байна вэ?
Хүүхэд төгөлдөр хуур тоглож сурахад гэртээ дасгал сургуулилт хийх хөгжимтэй байх нь чухал ач холбогдолтой байдаг. Гэвч чанартай төгөлдөр хуур шинэ эсвэл хуучин байсан ч ялгаагүй их үнэтэй байдаг. Ийм үнэтэй төгөлдөр хуур худалдаж авах эсэх нь тухайн хүүхдийн төгөлдөр хуур тоглож сурах төрөлхийн авъяас болон тэсвэр хатуужилтай эсэхээс хамаардаг. Гэсэн ч эдгээр 2 шинж чанар тухайн хүүхдэд байгаа эсэхийг шууд урдчилан мэдэх боломжгүй юм. Тийм учраас эцэг эхчүүд эхний ээлжинд хүүхэддээ хуучин хэрэглэж байсан хямд үнэтэй төгөлдөр хуур авч өгөн дараа нь хүүхдийн авъяас чадвар, хүсэл сонирхол нь баталгаажсаны дараа сайжруулбал зохистой байдаг.
24. Асуулт: Эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөөний утга санаатай хамгийн нийцэхгүй өгүүлбэрийг сонго.
Хүмүүсийн зурагт үзэх зуршлийг ТВ-нд тохиргоо хийснээр хянах боломжтой болсон. ТВ асаалттай үед зурагтаас богино цахилгаан соронзон долгион ялгарч дохиолол өгнө. Ингэснээр тухайн зурагтыг хэдэн хүн үзэж байгааг тогтоох боломжтой болно. Шүүмжлэгчид энэхүү технологийн эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөллөөс болгоомжилж байгаа. Харин дэмжигчид энэхүү долгион нь нэг удаа цээжний рентген хийлгэх хэмжээний долгионоос хэд дахин бага хэмжээтэй бөгөөд үзэгчдийн биед мэдрэгдэх зүйл юу ч байхгүй гэдгийг онцлов.
25. Асуулт: Энэхүү технологийн эрүүл мэндэд нөлөөлж болохуйц сөрөг үр дагаварыг үнэлэхийн тулд харгалзаж үзэх хамгийн чухал хүчин зүйл юу вэ?
Тест шалгах
Зөв бөглөсөн: | |
---|---|
Буруу бөглөсөн: | |
Гүйцэтгэлийн хувь: |