Сонгон шалгаруулалтын үе шат
Анкетын сонгон шалгаруулалт
Асуудал шийдвэрлэх чадварын тест
Ярилцлага
Нэмэлт сонгон шалгаруулалт
Шийдвэр гаргалт

1. Анкетын сонгон шалгаруулалт

Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм. Шалгаруулалтыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлагууд хийнэ. Анкетын сонгон шалгаруулалтын шийдвэрийг таны анкет бөглөсөн компанийн Хүний нөөцийн ажилтан мэдэгдэх болно.

Та анкет бөглөхдөө дараах зүйлсийг анхаараарай:

• Анкетын дээд хэсэгт байрлах САНАМЖ-ийг сайтар уншиж танилцаарай.
• Ажлын байранд тавигдах шаардлагад таны ур чадвар, туршлага тохирч байгаа эсэхийг нягтлах
• Хэрэв та шинэ төгсөгч бөгөөд ажлын туршлагагүй бол суралцаж байх хугацаандаа гүйцэтгэсэн курсын ажил, судалгааны ажил, үр дүнгийн талаар оруулаарай.
• Хэрэв та удирдах түвшний ажил эрхэлж байсан бол ажлын туршлага хэсэгтээ хэдэн хүнтэй баг удирдаж байсан болон ажлын цар хүрээний талаар дурдаарай.

2. Асуудал шийдвэрлэх чадварын тест

Асуудал шийдвэрлэх чадварын тест (АШЧТ) нь М-Си-Эс Группийн охин болон хараат бүх компанид мэргэжилтэн, менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт юм. Шалгалтын агуулга нь асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэх чадвартайг шалгах суурь шалгуур байх болно.

Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн манай Хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдана. Хэрэв та уг шалгалтын босго оноог даваагүй бол таван жилийн дараа дахин нэг удаа өгөхийг зөвшөөрнө. Таны анкетыг хүлээн авсан компанийн Хүний нөөцийн ажилтан шалгалт авах өдөр, цаг, байршлыг танд урьдчилан мэдэгдэх ба шалгалтын үр дүнг ажлын 2 өдөрт багтаан танилцуулна. Шалгалтын талаар илүү төсөөлөл авч, бэлтгэлтэй байх үүднээс ДАДЛАГЫН ТЕСТ-ийг сайтар бэлдэхийг зөвлөж байна.

Шалгалтад ирэхдээ авч ирэх зүйлс:

• Баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад пасспортын аль нэг)
• Балын харандаа
• Баллуур
• Тооны машин


Асуудал шийдвэрлэх чадварын тест
3. Ярилцлага

Ярилцлагыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно. Ярилцлагын үе шатны шийдвэрийг Хүний нөөцийн ажилтан ярилцлагаас хойш ажлын 5 өдөрт багтаан танд мэдэгдэнэ.

Та ярилцлагад орохдоо дараах зүйлсийг анхаараарай:

• Асуултад нээлттэй, дэлгэрэнгүй хариулж, ЯМАР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН, ЯМАР ДААЛГАВАР ӨГӨГДСӨН, ЯМАР АЛХАМ ХИЙСЭН, ЯМАР ҮР ДҮН ГАРСАН гэсэн зарчмын дагуу хариулахыг хичээгээрэй.
• Ярилцлагын явцад тантай ярилцаж буй ажилтнаас ажлын байр болон сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуултыг нээлттэй асууж болно.

4. Нэмэлт сонгон шалгаруулалт

Компани болон ажлын байрны онцлогоос шалтгаалан зарим ажлын байруудад нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг. Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно.

5. Шийдвэр гаргалт

Сонгон шалгаруулалтын өмнөх үе шатууд явагдаж дууссанаар компанийн Хүний нөөцийн ажилтан, удирдлагууд нэгдсэн шийдвэр гаргана. Хүний нөөцийн ажилтан танд эцсийн шийдвэрийг танилцуулна.

Та сонгон шалгаруулалтын аль ч үе шатанд Хүний нөөцийн ажилтантай холбогдон сонирхсон асуултаа асууж болно.





Яг одоо 22 нээлттэй ажлын байр байна

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох онлайн анкетыг бөглөнө үү.

Дэлгэрэнгүй