Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, хариулт
Миний сонирхож байгаа ажлын байр нээлттэй ажлын байрны жагсаалтад байхгүй байна. Хаана, хэнд хандах вэ?
Манай Группийн компаниудад нээлттэй зарлагдсан ажлын байрны мэдээлэлтэй та энэ холбоосоор орж танилцах боломжтой. Хэрэв таны сонирхож буй ажлын байр зарлагдаагүй бол та CV-гээ hrmanager@mcs.mn хаяг руу илгээж болно.
Асуудал шийдвэрлэх чадварын тестийг өгөөд тэнцээгүй юм. Дахин өөр ажлын байранд хандаж болох уу?
Болно. Бид ажлын байрны тавигдах шаардлагад АШЧТ-ийн үр дүнгээс гадна мэргэжлийн ур чадвар, тусгай шаардлагуудыг мөн харгалзаж үздэг. Группийн компаниудад зарлагдсан АШЧТ өгөхийг шаарддаггүй ажлын байруудад та анкетаа дахин ирүүлэх боломжтой.
Анкет бөглөөд илгээхэд “Таны анкет бүртгэгдсэн байна” гэсэн сануулга гарч ирж байна. Энэ үед хэнд хандах вэ?
Энэ тохиолдолд та өмнө нь бүртгүүлсэн компанийн Хүний нөөцийн албанд хандаарай. Компаниудын холбоо барих мэдээллийг энэ холбоосоор харна уу.
М-Си-Эс Группт хэрхэн дадлага хийх вэ?
Бид оюутан дадлагажуулах зарыг Нээлттэй ажлын байр хэсэгт зарладаг. Та зарын дагуу анкетаа ирүүлэх боломжтой. Дадлагын оюутан сонгон шалгаруулах үе шатны мэдээллийг энэ холбоосоор орж харна уу.
Би М-Си-Эс Группийн нэг компанид анкет бөглөн илгээсэн юм. Өөр компанийн өөр ажлын байранд дахин анкет бөглөж болох уу?
Болно. Таны илгээсэн анкет манай Хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагддаг. Энэ тохиолдолд та анкет бөглөсөн компанийнхаа Хүний нөөцийн ажилтанд хандаж анкетаа шилжүүлэх боломжтой. Компаниудын холбоо барих мэдээллийг энэ холбоосоор харна уу.
Асуудал шийдвэрлэх чадварын тестийн үр дүнг яаж мэдэх вэ?
Та анкет бөглөсөн компанийнхаа Хүний нөөцийн нэгжтэй холбогдож асуугаарай. Компаниудын холбоо барих мэдээллийг энэ линкээс харна уу.
Яг одоо 92 нээлттэй ажлын байр байна
Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох онлайн анкетыг бөглөнө үү.
Дэлгэрэнгүй