Холбоо дохиолол, сүлжээний инженер
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн эзэмшлийн үндсэн хөрөнгө, барилга, байгууламж, түүнд харъяалагдах газруудын холбоо дохиолол, системийн аюулгүй байдал, үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллах, компанийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх программ хангамжуудын боловсруулалт, WAN, LAN сүлжээ болон IT сүлжээний тоног төхөөрөмжийн суурилуулалт, оффисийн ажилчдын компьютерууд, түүнд хамааралтай тоног төхөөрөмжүүд, программ хангамжийн хэвийн ажиллагааг хангах, хариуцсан ажлуудын ангилал бүрээр шинэ боломжуудыг судлан нэвтрүүлж хөгжүүлэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Холбоо дохиолол, программ хангамж, мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн чиглэлээр ажлын туршлагатай
  • UTP, DSL, fibre optic, wireless технологиудыг ашиглан LAN, WAN сүлжээ байгуулах чадвартай байх
  • Компьютерийн hardware болон software-ийн өндөр мэдлэгтэй
  • Датабейстай холбогдож, Client & Server орчны программ хангамжийг боловсруулах чадвартай байх
  • Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх