Програмист (mobile)
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай програм хангамжийг бизнес хэрэглэгчийн тавьсан шаардлага дээр үндэслэн системийн шинжээчтэй зөвлөлдөн хөгжүүлэх, эсвэл ашиглагдаж буй үндсэн болон дэд програмууд дээр өөрчлөлт оруулах, түүний ашиглалт үйлчилгээний сайжруулалтыг хариуцана. Програм дээр эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэж засах, дахин давтагдахгүй байх талаас арга хэмжээ авах, системийн чадавхи, гүйцэтгэлийг байнга хянах, системийн аюулгүй үйл ажиллагаанд байнгын хяналт тавиж ажиллана. Гамшигаас сэргийлэх төлөвлөгөөний дагуух тестийн ажилд оролцоно.

Тавигдах шаардлага:  

  • Програм хангамж, мэдээллийн технологийн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • IOS native, Flutter дээр хөгжүүлэлт хийх чадвартай
  • Програмчлалын төслийн аргачлалуудтай ажиллах чадвартай Agile, Rapid гэх мэт
  • Англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй байх