Олон нийтийн харилцааны мэргэжилтэн
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Байгууллагын үйл ажиллагааны онцлог болон зорилго, зорилттой уялдуулсан Маркетинг, PR, Медиа чиглэлийн бодлогыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
  • Маркетингийн дижитал суваг, платформуудыг хариуцан ажиллах, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дижитал кампанит ажлыг төлөвлөх, хэмжигдэхүүнд дүн шинжилгээ хийх, чиг хандлагыг тодорхойлох
  • Тус ажлын байрны чиглэлийн дагуу өнгөрсөн хугацаанд цугларсан мэдээллийг эмхэлж цэгцлэх, цаашид үүсэж байгаа мэдээ мэдээллийг эмх цэгцтэй хадгалах

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, Менежмент, Бизнес удирдлагын чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнесийн байгууллагад маркетингийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай, нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай 
  • Дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Маркетингийн дижитал, суваг платформуудыг удирдаад явах чадвартай
  • Маркетингийн шинэ дижитал хэрэгслүүдийг судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, зааж сургах чадвартай
  • Хэрэглээний программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай, График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно