Нягтлан бодогч
БуцахАжлын байрны зорилго/ үүрэг:
Компанийн санхүүгийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөлтийг стандарт, хууль журмын хүрээнд үнэн зөв гүйцэтгэх, тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж тайлагнах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл болон бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Гүйлгээ бүртгэлтэй холбоотой хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг уншиж ойлгон, бүртгэлд тусгах чадвартай
- Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
- MS Excel болон хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай
- ERP програм дээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Шинэ санал санаачилга гаргах чадвартай
- Өөриймсөг сэтгэл, үнэнч шударга зантай, ажилдаа хариуцлагатай ханддаг
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Өсч дэвших, суралцах хүсэл эрмэлзэлтэй