Мэдээллийн системийн инженер
БуцахАжлын байрны зорилго/ үүрэг:
Байгууллагын орчинд бизнесийн асуудлуудыг шинжлэх, технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, технологийн шийдлийг бүтээлчээр хэрэгжүүлэх, дата менежмент, системийн шинжилгээ, зохиомж, кодчилолыг гүйцэтгэснээр байгууллагыг зорилгодоо хүрэх, өрсөлдөх чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Байгууллага, бизнесийн үйл ажиллагаа болон дахин инженерчлэлд үндэслэн түүнийг дэмжих мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шинжлэн судлах, системийг зохиомжлох, системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох, цаашилбал мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалтыг хариуцан ажиллах.
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн систем болон бусад холбогдолтой мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Бие дааж болон багаар ажиллах чадвартай
- Техник болон бизнес сэтгэлгээтэй