Механик инженер
БуцахАжлын байрны зорилго/ үүрэг:
Захиалагчийг төлөөлж төслийн механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид талбайн үзлэг шалгалтыг виртуал орчинд зохион байгуулах болон дэмжлэг үзүүлэх. Үйлдвэрлэгчийг төлөөлөн шаардлагатай техникийн зөвлөгөөг мэдэгдэх, техникийн арга хэмжээ авах болон хяналт хийх. Үйлдвэрлэгч, захиалагчийн стандарт шаардлагын зөрүүг уялдуулах.
Тавигдах шаардлага:
- Механик инженер, шугам хоолойн иженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Механик системийн тооцоо хийх болон бүтээцийн техникийн шаардлага, зураг, төлөвлөгөө боловсруулах чадвартай
- Угсралт, суурилуулалт, ашиглалт засвар үйлчилгээний аргачлал болон зааварчилгаа боловсруулах чадвартай
- Механик систем болон бүтээцийн үйлдвэрлэлтийн явцад чанарын болон техникийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чадвартай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Мэдээлэл технологийн программ тоног төхөөрмжийг бүрэн ашиглах чадвартай
- Харилцах, хамтран ажиллах ур чадвартай
- Мэргэжлийнхээ чиглэлээр бүтээмж үр ашиг найдваржилтыг дээшлүүлэх олон улсад нэвтэрсэн инженерийн програм хангамжуудыг эзэмшсэн байх
- Мэргэжлийнхээ дагуу 3-с дээш жил зураг төсөл, угсралт, ашиглалтын туршлагатай бол давуу тал болно
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой