Банк хоорондын төлбөр тооцооны мэргэжилтэн
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Монголбанкаар дамжуулан банк хооронд хийгдэх банкны болон харилцагчийн төлбөр тооцоо болон нөөцийн удирдлага, арилжааны гүйлгээнүүдтэй холбоотой төлбөр тооцоог холбогдох журам, зааврын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв гүйцэтгэх;
  • Үр дүнгийн хаалт, түүний тулгалт, хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж, Монголбанк дахь харилцах дансны үлдэгдлийн тохиргоог үнэн зөв хийх, төлбөрийн системийн бусад оролцогчидтой үр дүнтэй хамтран ажиллах;
  • Тус зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалгаж, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага: 

  • Банк эсвэл НББ-ийн чиглэлийн мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жилийн ажлын туршлагатай
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Төлбөр тооцоо болон банкны нягтлан бодох бүртгэл гүйлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай