Картын систем, хяналтын мэргэжилтэн
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Картын процессингийн системийн найдвартай үйл ажиллагааг хангах, систем дээр илэрсэн алдаа доголдлыг шалгаж, засварлуулах арга хэмжээ авах
  • Компанийн мэдээллийн технологийн бодлогын хүрээнд төлбөрийн картын болон цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг систем дээр тохируулахтай холбоотой судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд
  • Системийн боломжуудыг нээн илрүүлэх, системүүдийн уялдаа холбоог бий болгох, шинэ системүүд болон модулиудыг нэвтрүүлэх

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Компьютерийн программ хангамж чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Өгөгдлийн сан удирдах MSSQL, ORACLE системийн талаар дунд болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
    Компьютерийн програмчлалын хэлийг дунд болон түүнээс дээш түвшинд эзэмшсэн байх (dotNet, C#, Vb, PL/SQL)
  • Төлбөрийн карт, Цахим банк, Банкинд Backoffice, Мэдээллийн технологийн чиглэлээр ажлын туршлага, мэдлэгтэй бол давуу тал болно
  • Windows, Linux сервэр дээр ажиллах дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай.
  • Зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй