Зургийн инженер (Цахилгаан автоматик)
БуцахАжлын байрны зорилго/ үүрэг:
Захиалагчийн шаардлага болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу цахилгаан автоматикийн тооцоо, судалгаа, зураг төсөл боловсруулах.
Тавигдах шаардлага:
- Цахилгаан системийн буюу хангамжийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- 220кВ-ын хүртэл хүчдэлтэй дэд станцуудын анхдагч схемийн боловсруулалт, тооцооны үндсэн дээр тоног төхөөрөмжийн сонголт хийх
- AUTOCAD програм дээр ажиллах чадвартай, үүнд хэмжээтэй зураг зурах, зургийг масштаблаж хэвлэх болон бусад шаардлагатай ур чадварууд
- ETAP болон түүнтэй ижил төрлийн инженерийн тооцооны програм дээр ажиллаж, дэд станцын газардуулга, богино залгаа, дамжуулагчийн хөндлөн огтлол, гадна болон дотор гэрэлтүүлэг зэргийг тооцох чадвартай
- Цахилгаан тоноглолын суурилуулалтын зураг бие даан гаргах хэмжээний ур чадвартай
- Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
- Харилцах, хамтран ажиллах өндөр ур чадвартай
- Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой