Засварын менежер
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Суудлын автомашины засвар үйлчилгээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төлөвлөгөөт болон захиалгат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийснээр харилцагч, захиалагчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах. Дистрибьютороос гаргасан аливаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай, чанарын өндөр түвшинд танилцуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.

Тавигдах шаардлага:  

  • Инженер, механикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тоног төхөөрөмжийн ажиллагаанд дүн шинжилгээ хийн механик хэрэгслийн тусламжтайгаар засварлах, оношлох, механик ажиллагааг сайжруулах, засварын ажлыг төлөвлөх ур чадвартай
  • Засвар үйлчилгээ стандартын дагуу хийгдэж байгаа эсэхийг хянан удирдлага болон үйлчлүүлэгчдэд өндөр түвшний тайлан илтгэл тавих ур чадвартай
  • Нарийн багаж дээр ажиллах, бие дааж болон багаар ажиллах, багийг удирдан зохион байгуулах ур чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны ур чадвартай
  • Бусдад зааж сургах эрмэлзэлтэй
  • Ажлын ачаалал даах чадвартай