Бүртгэлийн мэргэжилтэн
Буцах

Ажлын байрны зорилго/ үүрэг:

Компанийн импортлон худалдаалдаг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, стандартын дагуу бүртгүүлэх, бүртгэгдсэн эмүүдийн бүртгэлийн хугацааг сунгуулах, өөрчлөлтийг бүртгүүлэх болон бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой гадаад харилцааг хариуцах.

Тавигдах шаардлага:

  • Эмзүйч мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Эмийн бүртгэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 
  • Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, баримт бичгийн талаар зохих мэдлэгтэй бол давуу тал болно
  • Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвар сайн
  • Хувийн зохион байгуулалт сайн
  • Санал санаачилгатай
  • Харилцааны ур чадвар маш сайн
  • Тасралтгүй суралцагч