Борлуулалтын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Худалдан авагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, үйлчилгээний эрэлтийг бий болгох, сурталчлах борлуулалтыг идэвхжүүлэх, хэрэглэгчдээ урамшуулах
  • Бараа бүтээгдэхүүний борлуулалтыг төлөвлөх, зардлыг тооцоолох
  • Худалдан авагчдад үйлчилгээний үнэ болон төлбөр төлөх нөхцөлийг тайлбарлах, гэрээ байгуулах
  • Сурталчилгааны шинэ санаа гаргагч маркетингийн хэлтэстэй хамтран ажиллах, үр нөлөө бүхий арга хэлбэрийг илэрхийлэх

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Борлуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетинг, зар сурталчилгааны сонирхолтой
  • Харилцагчийн үйлчилгээ (нээлттэй, эелдэг харилцах, зөвшилцөх)
  • Хэл яриа, бичгийн харилцааны чадавхтай
  • Бие дааж ажиллах, ажлаа төлөвлөж, зохион байгуулах, гүйцэтгэх чадвар
  • Хурдтай суралцах чадвартай
  • Англи хэлний ахисан төвшний мэдлэгтэй
  • Хариуцлагатай, шаргуу зан чанартай
Хүргэлт хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний тухай харилцагчдад тайлбарлах, зөвлөгөө өгөх, өдөр тутмын үйл ажиллагааны дуудлага, захиалга, санал

Тавигдах шаардлага:  

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • В ангиллын жолооны эрхтэй /2-с дээш жил барьсан
  • Жолоочийн эрхийн оноо 6-с дээш
  • Ачаалал даах чадвартай, үнэнч, хариуцлагатай
  • Зөв хандлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Хувьдаа суудлын автомашинтай
  • Улаанбаатар хотын байршил мэддэг
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хүчин төгөлдөр анхан шатны баримтыг үндэслэн компанийн нягтлан бодох бүртгэлийг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС), Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үнэн зөв хөтлөн, тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх үүрэгтэй  

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй
  • НББ –ийн 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Ур чадварын матрицад заасан ур чадваруудын 70-аас доошгүй хувийг хангасан
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг дээшлүүлэх, санхүүгийн шийдвэр гаргахад удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах  

Тавигдах шаардлага:  

  • Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
Супервайзор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан нөхцөлийн дагуу харилцагч байгууллагын хүлээлтэд хүрч цэвэрлэгээ үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх 

Тавигдах шаардлага:  

  • Тусгай мэргэжил болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тодорхой бүлэг, хэсэг, нэгжийг удирдан зохион байгуулан ажиллаж байсан
  • 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Байгууллагын нууц хадгалах, хариуцлага хүлээх, ачаалал даан ажиллах чадвартай
Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, нийт ажилтнуудыг аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын байранд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх 

Тавигдах шаардлага:  

  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Ур чадварын матрицад заасан ур чадваруудын 70-аас доошгүй хувийг хангасан
  • Баримт бичиг боловсруулах, төлөвлөх ба үнэлэлт дүгнэлт хийх, хөдөлмөрийн болон бусад холбогдох
  • хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй, хамтран ажиллах чадвартай
Ашиглалтын автоматик инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн болон салхивч, агааржуулалт, ус, сироп, хаягдал ус цэвэршүүлэлт, агуулах, барилгын дулаан, ахуйн хэрэглээний ус, инженерийн шугам хоолойн найдвартай жигд ажиллагааг хангах зорилгоор удирдлаган доорх ажилтнуудаа чиглүүлэх, хянах, сургах, заавар зөвлөгөө өгөх, удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага:  

  • Дулаан, Ус, Агааржуулалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, ажлын зохион байгуулалт сайтай
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Шударга, зарчимч, хариуцлагатай
  • Удирдан зохион байгуулах, чиглүүлэх чадвартай
Захирлын жолооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Машин техникийн бүрэн бүтэн байдлыг байнга ханган, компанийн ажлыг түргэн шуурхай аюулгүй нөхцөлд гүйцэлдүүлэх, үйлчлүүлэгчийг хүссэн газарт /хот, хөдөө/ саадгүй шуурхай хүргэх, осол аваар, зөрчилгүй тээвэр хийх

Тавигдах шаардлага: 

  • 3-с доошгүй жил жолоо барьсан туршлагатай
  • Харилцааны соёлтой
  • Автомашины урсгал засвар үйлчилгээг хийлгэх, хүлээн авах, хэвийн ажиллагааг шалгах
  • Хөдөө орон нутагт томилолтоор явах боломжтой
Сувгийн хөгжлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Борлуулалтын суваг хөгжүүлэх, сувгийн онцлогт тохирсон оновчтой хөтөлбөр, идэвхжүүлэлтийг төлөвлөх хэрэгжүүлэх
  • Компанийн хэмжээнд хийгдэх эх бэлтгэлийг боловсруулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Маркетинг, Эдийн засгийн чиглэлээр төгссөн
  • Adobe Photoshop программ дээр ажиллах чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадвартай
  • Харилцааны ур чадвартай
  • Бүтээлч санаачилгатай, шинэлэг сэтгэлгээтэй
Түгээлтийн жолооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Бараа бүтээгдэхүүнийг агуулахаас зохих баримтын дагуу борлуулагч хүлээн авсны дараа осол гэмтэлгүйгээр харилцагчдад маршрутын дагуу түргэн шуурхай хүргэж өгөх.
  • Хариуцсан техник хэрэгслийг ариг гамтай ашиглалтын горимын дагуу эдэлж хэрэглэх

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой
  • Жолооны үнэмлэхтэй, техникийн талын өргөн мэдлэгтэй /B,C ангилалтай/
  • Хариуцлагатай, хянамгай, сонор сэрэмжтэй, түргэн шаламгай
  • Машины бага зэргийн засвар үйлчилгээг бие даан хийх чадвартай
Санхүүгийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Kомпанийн бизнес болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалттай холбоотой шаардлагатай мэдээллийг бэлтгэх, шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах, төсөв болон санал дүгнэлт боловсруулах, үр ашигтай зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Санхүүгийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Шинэ санал санаачилга гаргах чадвартай
  • Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
Байгаль орчин, нийгмийн бодлогын нийцлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд оновчтой менежментийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох асуудлуудаар бодлого, журмын санал боловсруулах, журмын хэрэгжилтэд хяналт тавих, тайлан, зөвлөмж боловсруулах

Тавигдах шаардлага: 

  • Хууль эрх зүй, Нийгэм, Байгаль орчин, Бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай
  • Монгол хэлний найруулга зүй, бичгийн ур чадвартай
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Радио сүлжээ төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Ачааллын өсөлтөд нийцсэн, олон улс болон дотоодод мөрддөг чанарын стандартыг хангасан системийг бий болгох, техник технологийн талаас чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэн ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Радио сүлжээ, Утасгүй холбоо, Цахилгаан холбооны инженер чиглэлээр төгссөн
  • Шинэ техник технологийн талаар судалгаа шинжилгээ хийх, боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Мэргэжлийн өндөр түвшний мэдлэг ур чадвартай
  • Гадаад болон дотоод нийлүүлэгч нартай харилцах, хамтран ажиллах чадвартай
  • Англи Монгол хэл дээр баримт бичиг боловсруулах, албан ажил хөтлөх чадвартай
  • Төсөв, хөрөнгө оруулалт тооцох чадвартай
  • Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Худалдан авалт хариуцсан менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, журамд нийцүүлэн шаардлагатай бараа, үйлчилгээний худалдан авалтыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр, тогтоосон хугацаанд, заасан тоо хэмжээгээр, зохих эх үүсвэр, нөхцөлийн дагуу гүйцэтгэх, зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, Санхүү менежмент, Худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дата анализ, дүн шинжилгээ хийн танилцуулах чадвартай
  • Англи, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Хангамж, худалдан авалтын чиглэлээр барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Олон нийтийн харилцааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Байгууллагын үйл ажиллагааны онцлог болон зорилго, зорилттой уялдуулсан Маркетинг, PR, Медиа чиглэлийн бодлогыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх
  • Маркетингийн дижитал суваг, платформуудыг хариуцан ажиллах, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дижитал кампанит ажлыг төлөвлөх, хэмжигдэхүүнд дүн шинжилгээ хийх, чиг хандлагыг тодорхойлох
  • Тус ажлын байрны чиглэлийн дагуу өнгөрсөн хугацаанд цугларсан мэдээллийг эмхэлж цэгцлэх, цаашид үүсэж байгаа мэдээ мэдээллийг эмх цэгцтэй хадгалах

Тавигдах шаардлага: 

  • Маркетинг, Менежмент, Бизнес удирдлагын чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнесийн байгууллагад маркетингийн чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай, нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай
  • Багаар ажиллах чадвартай, бусадтай саналаа хуваалцаж, санаагаа илэрхийлж, хамтран ажиллах чадвартай 
  • Дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, өөр өнцгөөс харж шийдлүүд санал болгодог
  • Маркетингийн дижитал, суваг платформуудыг удирдаад явах чадвартай
  • Маркетингийн шинэ дижитал хэрэгслүүдийг судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг
  • Зөвхөн салбарын бус олон төрлийн мэдээлэл сонирхож, эрэл хайгуул хийдэг
  • Удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, зааж сургах чадвартай
  • Хэрэглээний программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай, График дизайны програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно 
Вакцинатор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Эмнэлгийн вакцины нэгжийн үйл ажиллагааг хариуцан ажиллах,үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үзүүлэх
  • Вакцинтай холбоотой тайлан мэдээ гаргах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх

Тавигдах шаардлага: 

  • Мэргэжлээрээ 1-3 ажилласан
  • Сувилах үйл ажиллагаа явуулах лицензтэй
  • Хувийн болон ажлын зохион байгуулалттай
  • Харилцаа хандлага сайн
  • Вакцинаторын мэргэжил олгох сургалтанд хамрагдсан
Худалдан авалт, бүртгэлийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, тайлагнах Банкны бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэл, хяналт, холбогдох тайланг гаргах

Тавигдах шаардлага: 

  • Нягт нямбай, өөриймсөг, харилцааны чадвар сайтай, өөрийгөө хөгжүүлэх, сурах хүсэл эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, нууц хадгалах чадвартай
  • Мэргэжлийн ёс зүйтэй
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Нягтлан бодогч мэргэжилтэй бол давуу тал болно
Захиргааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн өдөр тутмын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор захиргааны оновчтой менежментийг хэрэгжvvлэх, мэдээллийн урсгалыг зохицуулах, ажил хэргийг шуурхай явуулах, компанийн зөв соёлыг төлөвшvvлэх, байгууллагын хөгжлийн vйл явцыг удирдахад дэмжлэг vзvvлэх, компанийн ажлын байранд тохилог, таатай орчин бүрдүүлэх, зөв боловсон үйлчилгээгээр хангах, цэвэр цэмцгэр байлгах

Тавигдах шаардлага: 

  • Хүний нөөцийн удирдлага, Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Захиргааны ажилтан, захирлын туслахаар 1 буюу түүнээс дээш ажил ажиллаж байсан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах ажлын арга барилыг эзэмшсэн
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг чанд хадгалах чадвартай
  • Албан баримт бичиг боловсруулах чадвартай
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 
Контент програмын мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төлбөрт сувгуудаар гарах контентуудын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн дагуу контентийг серверт хөрвүүлэн оруулах, цацагдах хуваарийн дагуу эфирт өрөх

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Видео, аудио форматын суурь мэдлэгтэй
  • Adobe photoshop програм дээр анхан болон түүнээс дээш түвшинд ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Продакшн хаус зохицуулагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Продакшн хаусыг зорин ирж буй зочдыг чиглүүлэн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажилтнуудтай холбох, шаардлагатай мэдээллээр хангах, продакшн хаусын түрээсийн захиалга авах зэрэг өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Дээд боловсролтой
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Гэрэл зураг, И-Спорт, Livestream, Влог сонирхдог бол давуу тал болно