Программ хангамжийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сүүлийн үеийн технологиудыг ашиглан бизнесийн шаардлагад нийцсэн программ хангамж хөгжүүлэх, одоогийн системийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, Програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ReactJs, React Native, Flutter, Typescript, Javascript болон бусад програмчлалын хэлний мэдлэгтэй
  • MongoDB, NodeJs, GraphQL, Redis, Git, AWS ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Шинэ технологийг уншиж судлан хурдтай суралцах чадвартай
  • Төслийн багаар ажиллах чадвартай
Нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Хүнсний ногооны үйлдвэрээс бэлтгэгдэн гарч буй барааг тоо ширхэгийн дагуу бүртгэх
  • Орлого, зарлагын өөрчлөлт үлдэгдлийг тооцож бүртгэлээ байнга шинэчлэн хөтлөх
  • Сар бүр гар тооллого хийж тайланг хариуцсан нягтланд өгч үлдэгдлийг баталгаажуулах
  • Байгууллагын аж ажуйн үйл ажиллагааг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой
  • Оффисын хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
  • Няраваар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
  • Нягт нямбай, бүртгэл тооцоо хийх чадвартай
Статистикийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Статистикч эмчийн зааврын дагуу эмнэлгийн статистик мэдээг цуглуулах, санд шивж оруулах, шалгах, тайлагнах, архивлах, шаардлагатай үед архивын мэдээг хуулбарлаж өгөх үйл ажиллагааг гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага: 

  • Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
Эмгэг судлаач эмч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмгэг судлаач эмч нь эмгэг судлалын шинжилгээний чанарын баталгааг ханган эд эсийн шинжилгээний онош дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй

Тавигдах шаардлага: 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Хүний их эмчээр төгссөн
  • Үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой
  • 5 жилийн хугацаатай эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Англи хэлний дундаас доошгүй түвшний мэдлэгтэй

 

Баглагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Захиалгын хуудасны дагуу агуулахаас бараа бүтээгдэхүүнийг зөв бүрэн цуглуулж, савлах, бүртгэх

Тавигдах шаардлага: 

  • Тусгай дунд болон түүнээс дээш мэргэжилтэй
  • Англи болон Орос хэлээр бараа бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь уншиж чаддаг
  • Түргэн шуурхай, шаламгай
  • Ачаалал даах чадвартай
Мужаан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Объектын эд хогшил, тавилга, тоноглолын болон барилгын жижиг засварыг чанартай хийж гүйцэтгэх, хэвийн ажиллагаатай холбоотой аж ахуйн бусад ажилд туслалцаа үзүүлж хамтран ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, заавар, журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг тайлагнах.

Тавигдах шаардлага: 

  • Тусгай дунд болон түүнээс дээш түвшний боловсролтой
  • Мэргэжлийн үнэмлэх, сертификаттай, мужаанаар ажиллаж байсан туршлагатай
  • Санаачилгатай, өөриймсөг, түргэн шуурхай
  • Харилцааны ур чадвартай
  • Гарын эв дүйтэй
Дадлагын оюутан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Дата бэлтгэх, хувиргах

Тавигдах шаардлага: 

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцдаг бол давуу тал болно
  • Нямбай, тууштай сууж, бүрэн төвлөрч чаддаг
Тайлангийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Банкны гадаад дотоод тайлан хэрэглэгч нарын шаардлагын дагуу тайлангуудыг автоматжуулах, ашиглах боломжоор хангах

Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, програм хангамж эсхүл банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Тоон мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадвартай
  • Нягт нямбай, шуурхай
  • Хувийн зохион байгуулалт болон харилцааны өндөр ур чадвартай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Тасралтгүй суралцаж өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй
Пи-Ар ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компани болон брэндийн үнэ цэнийг хэрэглэгчдэд ойлгуулах, эерэг дүр төрхийг олон нийтийн дунд бүрдүүлэх
  • Олон нийт, мэдээллийн хэрэгслийн харилцааг зохицуулах Компаниас гарч буй мэдээ мэдээллийг олон нийтэд оновчтой хүргэх

Тавигдах шаардлага: 

  • Сэтгүүлзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Бичиж найруулах чадвартай
  • Медиа сувгуудын онцлогийг мэддэг, трендийг судалдаг
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх
  • Бүтээлч, санаачилгатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
Материал захиалгын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн худалдан авалтаар явдаг материал захиалгыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Олон улсын худалдаа, тээвэр, санхүүгийн чиглэлээр зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Худалдан авалтын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Ростер 14/14 зохицуулалтаар ажиллах боломжтой
Нягтлан бодогч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааг бүхэлд нь үр ашигтай оновчтой замаар удирдан зохион байгуулах, төлөвлөх, чиглүүлэх, хянах, эрсдэлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн шийдвэр гаргах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
  • Компанийн бизнесийг хөгжүүлэх, урт, богино хугацааны стратегийг боловсруулахад оролцох, санал дүгнэлт өгөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг шинжилж, үнэлгээ өгөх, шаардлагатай эх үүсвэрийг хамгийн бага зардалтайгаар оновчтой бүрдүүлэх
  • Санхүүгийн албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажил гүйлгээг СТОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн хангалттай, хүчин төгөлдөр анхан шатны баримтанд үндэслэн нягтлан бодох бүртгэлд үнэн зөвөөр тусгах
  • Нягтлан бодох бүртгэлд тусгагдсан ажил гүйлгээг нэгтгэн, шаардлагатай тайлангуудыг хуулийн болон чиг үүргийн удирдлагаас тогтоосон хугацаанд бэлтгэх, тайлагнах
  • Дээрх зорилгуудыг биелүүлэх явцад хүлээн авсан мэдээлэл, баримтанд мэргэжлийн сууринаас хандаж, бодит байдлыг магадлан шалган, холбогдох хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зохих арга хэмжээг авах

Тавигдах шаардлага: 

  • Ур чадварын матрицад заасан шаардлагуудыг хангах
  • Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Санхүү, Санхүүгийн удирдлага чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • MBA/CFA/ CPA/CMA-тэй бол давуу тал
  • Санхүү болон бүртгэлийн чиглэлээр 5-с доошгүй жилийн ажлын туршлагатай Удирдах албан тушаалд 3-с доошгүй жил ажилласан
Боруулалтын зөвлөх

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Авто машин борлуулах үйл ажиллагааг стандартын дагуу шуурхай хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага: 

  • Харилцааны, ятган борлуулах, гэрээ хэлцэл хийх чадвартай, багаар ажиллах чадвартай
  • Англи хэтэй бол давуу тал болно
Засварчин

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн тээврийн хэрэгслийн бэлэн байдал, засвар үйлчилгээ болон аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, компанийн бүх тээврийн хэрэгслийн техникийн засвар үйлчилгээг зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Инженер механик чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • 1-ээс дээш жил засвар үйлчилгээ хийж байсан ажлын туршлагатай
  • Техникийн мэдлэгтэй
  • Комьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Ачаалалтай ажиллах чадвартай
Бүртгэл мэдээллийн ажилтан- Мөнгөн хөрөнгийн нярав

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

  • Борлуулалтын мэдээ мэдээллийг боловсруулах, шинжилгээ хийх удирдлагыг мэдээллээр хангах
  • Кассын орлого, зарлагыг нягтлан бодох бүртгэлийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөтөлж, кассын орлого, зарлагын үнэн зөв байдлыг хариуцах

Тавигдах шаардлага: 

  • Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй
  • Зохион байгуулах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай
  • Хариуцлагатай, эмх цэгцтэй
Зээлийн менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн зорилго, стратегид тулгуурлан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний бодлогыг тодорхойлж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх, сайжруулах, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах

Тавигдах шаардлага:  

  • Бизнесийн удирдлага, эдийн засаг, маркетингийн чиглэлээр төгссөн
  • Банк, ББСБ-д бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэн танилцуулах чадвартай
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • Баг удирдан ажиллаж байсан бол давуу тал болно
Судалгааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Явагдаж байгаа бизнес төслүүд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийх

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн
  • Бизнесийн болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
Хүний нөөцийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Группийн болон компанийн бодлого, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Хүний нөөц, Бизнесийн удирдлага, Сэтгэл судлалын чиглэлээр суралцсан зэрэгтэй
  • Компьютерын хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
  • Хүний нөөцийн чиглэлээр өмнө нь ажиллаж байсан бол давуу тал болно
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт сайтай
  • Байгууллагын дотоод арга хэмжээ удирдан зохион байгуулж байсан туршлагатай
Зочид буудлын үйлчилгээний менежер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Эмнэлгийн үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээний ажилтнуудад зааварчилгаа өгөх, хяналт тавих, мөрдүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Зочид буудал зоогийн газар, аялал жуулчлал, бизнесийн удирдлагын чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Үйлчилгээний стандартын мэдлэгтэй З
  • очдод үзүүлэх олон төрлийн үйлчилгээг цаг тухайд нь, чанартай үзүүлэх
Сэргээн засах эмчилгээний сувилагч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэргээн засах эмчилгээний тасагт сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх

Тавигдах шаардлага:  

  • Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадвартай, мэдлэгтэй
  • Шинэ төгссөн сувилагч байж болно
  • Гардан хийх ур чадвартай
  • Химийн эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болно
  • Компьютерын програмууд дээр ажиллах анхан шатны мэдлэгтэй
Хөдөлгөөн засалч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Сэргээн засалч эмчийн заасны дагуу, үйлчлүүлэгчийн бие махбодын хөдөлгөөний үйл ажиллагаа, чадваруудыг үнэлж, хөдөлгөөний алдагдлыг нь сэргээн сайжруулах, тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн сэргээн засах эмчилгээ хийх

Тавигдах шаардлага:  

  • Анагаах ухааны боловсрол олгодог сургуулийг хөдөлгөөн засалч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хөдөлгөөн засалчийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн дипломтой
  • Хөдөлгөөн заслын чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан буюу мэргэжлийн үнэмлэхтэй