Механик инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Газар тариалангийн том машин техникүүд болон бусад тоног төхөөрөмжийн засвар оношилгоо хийнэ

Тавигдах шаардлага:  

  • Механик инженер, цахилгааны инженер мэргэжилтэй 
  • Гагнуур хийх чадвартай
  • Мэргэжлийн үнэмлэхтэй, туршлагатай
  • Хөрвөх чадвартай хосолсон мэдлэгтэй
Жолооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Газар тариалангийн том машин техник барина

Тавигдах шаардлага:  

  • Газар тариалангийн салбарт ажиллаж байсан туршлагатай
  • M ангилалын жолоо барих эрхтэй
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
  • Кран барьдаг бол давуу тал
Үйл ажиллагааны төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйл ажиллагааны төлөвлөлт хийх, шаардлагатай тохиолдолд бусад тусгай өгсөн даалгавруудыг шуурхай гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага:  

  • Сэлбэг хэрэгсэл, багаж, техник тоног төхөөрөмж, төслийн болон хээрийн талбайн үйл ажиллагааны төлөвлөлт дээр ажиллаж байсан туршлагатай 
  • Барилга, цахилгаан, механик инженерийн мэргэжилтэй
  • Англи, хятад, орос, япон хэлний аль нэгээр чөлөөтэй харилцдаг байх
Туслах тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Тогоочийн заавараар бүхий л бэлтгэл ажлыг хариуцна

Тавигдах шаардлага:  

  • Тогоочоор ажиллаж байсан туршлагатай
  • Цэвэрч нямбай
Тогооч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Тогооч нь хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу бэлтгэж, түргэн шуурхай гаргаж ажилчдад үйлчлэнэ

Тавигдах шаардлага:  

  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэхтэй
  • Мэргэжлээрэй 1-ээс доошгүй жил ажилласан 
  • Харилцааны зөв хандлагатай
  • Хөдөө урт хугацаагаар ажиллах боломжтой
Оператор

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Тариалалтын үрэлгээ болон хураалтыг чанар стандартын дагуу гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага:

  • М ангиллын жолооны эрхтэй
  • Тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй
  • Тухайн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан
  • Ажигч гярхай, хурц хараатай, анхаарал төвлөрөлт сайтай, гэнэтийн аюул осолд сэтгэл зүйн бэлтгэлтэй, хараа, сонсгол бусад хүртэхүй сайн хөгжсөн
  • Эрүүл чийрэг бие бялдартай, хурдан шалмаг хөдөлгөөнтөй, ачаалал даах чадвартай
Бизнесийн шинжээч

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Явагдаж байгаа бизнес төслүүдэд болон шинэ бизнес төслүүдийн судалгаа, дүн шинжилгээ, хөгжүүлэлт, төслийн болон бизнесийн бичиг баримт боловсруулалт хийнэ.

Тавигдах шаардлага:

  • Хятад хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнесийн салбарын ажлын туршлагатай 
  • Мэдээлэл боловсруулах, дүгнэлт гаргах чадвартай
  • Импорт болон тээвэр ложистикын чиглэлээр туршлагатай
Чанар, нийцлийн ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Нэгжийн үйл ажиллагааны явцад хууль эрх зүйн нийцлийг хангуулах, холбогдох санг үүсгэн нэгжийн ажиллагчдыг мэдээллээр хангах, НУТ-ны болон Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо /ХАБМТ/-г мөрдөж, хэрэгжилтийг хангуулах, мөшгөх, тайлагнах, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, аливаа аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллах

Тавигдах шаардлага: 

  • Нийгмийн ухаан, хэл, олон улсын харилцаа, боловсролын чинлэлээр зэрэгтэй байх
  • Чанар, дотоод хяналт, баримт бичигийн ажилтанаар 2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Санхүү, эдийн засгийн мэдлэгтэй байх
  • Хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлээр чөлөөтэй ойлгодог, албан бичиг боловсруулах чадвартай
Ашиглалтын инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийн болон салхивч, агааржуулалт, ус, сироп, хаягдал ус цэвэршүүлэлт, агуулах, барилгын дулаан, ахуйн хэрэглээний ус, инженерийн шугам хоолойн найдвартай жигд ажиллагааг хангах зорилгоор удирдлаган доорх ажилтнуудаа чиглүүлэх, хянах, сургах, заавар зөвлөгөө өгөх, удирдан зохион байгуулах

Тавигдах шаардлага: 

  • Дулаан, ус, агааржуулалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, ажлын зохион байгуулалт сайтай
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Шударга, зарчимч, хариуцлагатай
  • 5 хүртэлх хүнийг удирдан зохион байгуулах, чиглүүлэх чадвартай 
Олон нийт, дотоод харилцааны ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Компанийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, сошиал медиа болон дижитал маркетингийн сувгаар нийтэд мэдээлэх, олон нийттэй харилцах.

Тавигдах шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн
  • Сэтгүүл зүйн төрөл зүйлээр найруулан бичих, редакторлах ур чадвартай
  • Сошиал медиад хөгжүүлэлт хийх ур чадвартай /Facebook, Instagram, Twitter гэх мэт/
  • Шинийг санаачлагч, бүтээлч хандлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Талбайн зургийн инженер (3D modeler)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюу Толгой Гүний Уурхайн төсөлд 3D хэмжээст модель зураглал гаргах, төслийн хэмжээний нэгдсэн эх загвар, дизайн зураглал гаргах

Тавигдах шаардлага:  

  • Архитектор, График дизайн, Интерьер дизайн зэрэг мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын зураг төсөл гүйцэтгэж байсан туршлагатай
  • 3н хэмжээст зураглал гаргах түүнийг хөдөлгөөнд оруулан видео дүрслэл гаргах чадвартай
  • Sketch Up, Revit, Autocad, 3DS Ma, Lumion зэрэг 3н хэмжээст дүрслэлийн программууд дээр бие даан ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт уртын ээлжээр ажиллах боломжтой
  • Төлөвлөгөөнд цаг хугацаанд оновчтой загвар гаргах чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай
  • Ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
Талбайн зургийн инженер (Шугам хоолойн)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн усан хангамж, ариутгах татуургын ажлын зураг төсөл барилгын гүйцэтгэлд барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, техникийн шийдэл болон инженерийн бичиг баримтыг чанарын өндөр төвшинд боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • ЦБУ, Усан хангамж, ариутгах татуурга, Сантехникийн инженер мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын усан хангамж, ариутгах татуурга, сантехникийн ажлын зураг хийж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Талбайн зургийн инженер (Цахилгаан автоматжуулалтын)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн цахилгаан автоматжуулалтын ажлын зураг төсөл барилгын гүйцэтгэлд барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, техникийн шийдэл болон инженерийн бичиг баримтыг чанарын өндөр төвшинд боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны системийн автоматжуулалт болон реле хамгаалалтын инженер, Электрон систем, Автоматжуулсан систем, Холбоо дохиоллын инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын цахилгаан автоматжуулалтын зураг төсөл хийж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Талбайн зургийн инженер (Цахилгаан)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл барилгын гүйцэтгэлд барилгын норм ба дүрэм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу хяналт тавих, техникийн шийдэл болон инженерийн бичиг баримтыг чанарын өндөр төвшинд боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны системийн автоматжуулалт болон реле хамгаалалтын инженер, электрон систем, програм хангамж, автоматжуулсан систем, эмбеддэд систем, холбоо дохиоллын инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Барилгын холбоо дохиоллын ажлын зураг хийж байсан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Комьпютерийн хэрэглээний программууд болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
  • Хамтран ажиллах, харилцах ур чадвар өндөр
  • Хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой
Цахилгааны инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Барилга угсралтын ажлын чанарыг хангах, үл тохирлыг илрүүлэх, судлан бүртгэх, урьдчилан сэргийлэх болон залруулах арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сахин хангаж ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Цахилгааны инженерийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй 
  • Барилга угсралтын ажлын цахилгаан, холбоо дохиоллын чиглэлийн хүрээнд хяналт, шалгалт, баталгаажилт хийх чадвартай
  • Мэргэжлийн чиглэлийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж дээр ажиллах, тайлан боловсруулах чадвартай
  • Чиглэлийн хүрээнд талбайн угсралтын үе шатанд шаардлагатай тооцоолол хийх чадвартай
  • BMS (Building Management System) чиглэлийн суурь мэдлэгтэй бол давуу тал болно
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Талбайн зургийн инженер (Механик)

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Оюу Толгой Гүний Уурхайн төслийн инженеринг, зураг төсөл гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах
Тоног төхөөрөмж угсралтын ажилд шаардлагатай олон улсын стандарт судлах, угсралтын ажлын стандарт, баримт бичиг боловсруулах

Тавигдах шаардлага:  

  • Механик инженерийн Бакалавраас дээш зэрэгтэй
  • Материал тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх чадвартай
  • Үйлдвэрлэлийн Конвейр, бутлуурын тоног төхөөрөмжийн тооцоолол, судалгаа, сонголт хийх чадвартай
  • Гүүрэн кран, дүүжин кран угсралт дээр ажиллаж байсан туршлагатай
  • Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх
  • Хэрэглээний болон мэргэжлийн AutoCad, Solidwork, Ansys програмууд дээр ажилладаг байх
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Төлөвлөлтийн инженер

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Төслийн хугацааны ажиллах хүч, тоног төхөөрөмж, бараа материалын төлөвлөлт боловсруулах, Оюу Толгой Гүний Уурхайн төслийн гүйцэтгэгч нартай уялдуулсан төлөвлөгөө боловсруулах, Барилга угсралтын баг, Гэрээний баг, Чанарын баг, Зургийн баг зэрэг бусад багуудтай уялдуулсан ажлын төлөвлөгөө боловсруулах, Төслийн гүйцэтгэлийн тайлан гаргах

Тавигдах шаардлага:  

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Primavera P6 болон MS Project програмууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний дунд төвшний мэдлэгтэй
  • Харилцах ур чадвартай, хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай
  • Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
Дотоод захиалгын экспедиатор

Ажлын байрны зорилго/үүрэг:   

Дотоод нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийн хэрэгжилтийг хангуулах, тайлагнах, гэрээний хэрэгжилт хангахгүй байх нөхцөл байдлыг урдчилан тооцож гарч болох эрсдлийг бууруулах

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  • Орос, хятад хэлний дундаас дээш мэдлэгтэй бол давуу талтай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай
Худалдан авалтын ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдан авах ажиллагааг компанийн болон төслийн холбогдох бодлого, дүрэм, журмын хүрээнд худалдан авалтын төлөвлөгөө, шаардлагын дагуу гүйцэтгэх

Тавигдах шаардлага:  

  • Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлага, Инженер, Худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Орос, хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу талтай
  • Иргэний барилгын инженер мэргэжилтэй бол давуу тал болно
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах чадвар сайтай
Агуулах бараа материал хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго/ үүрэг:  

Худалдан авсан болон авах шаардлагатай бараа материалын төлөвлөлтийг хийх, бараа материалыг Компанийн болон Төслийн талбайд хүлээн авах, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, бүртгэл тайлан хөтлөх

Тавигдах шаардлага:  

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Ханган нийлүүлэлт, Худалдан авах ажиллагаа, Тээвэр ложистик, агуулах, Бараа материал, Нийлүүлэгчийн харилцааны менежментийн ойлголт, мэдлэгтэй
  • Ажлын байран дээр суралцаж хөгжих, цаашид бие даан ажил үүргээ гүйцэтгэх чадвартай 
  • Хувийн зохион байгуулалт сайтай, хамтран ажиллах, харилцах ур чадвартай, эерэг хандлагатай